“Southgobi Resources” компани Гүйцэтгэх захирал Б.Аминбөхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв


“Southgobi Resources” компани Гүйцэтгэх захирал Б.Аминбөхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

 

Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Southgobi Resources” компани Гүйцэтгэх захирал Б.Аминбөхийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Гэхдээ тэрбээр цаашид ТУЗ-д Гүйцэтгэх бус захирлын үүрэг гүйцэтгэх юм байна. Үүнээс гадна "Southgobi Resources” компани БНХАУ-ын "CIC” компанид хөрвөх бондын хүү болгож ямар нэг төлбөр хийгээгүй бөгөөд өрийн эргэн төлөлтийн талаар тус компанитай яриа хэлэлцээр хийж байгаа гэж мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт "Southgobi Resources”-ийн Гүйцэтгэх захирал Б.Аминбөх луйврын хэргээр БНХАУ-д баривчлагдаж, саатуулагдсан талаар мэдээлэл гарсан юм. Хэдий тийм боловч энэхүү хэрэг нь "CIC” компаниас авсан зээлтэй холбоотой эсэх нь тодорхой болоогүй байгаа аж. "Southgobi Resources” компани 11 дүгээр сарын 19-ний өдөр "CIC” компанид 17.8 сая ам.долларын төлбөр төлөх ёстой байжээ.

Э.Эрдэнэтуяа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.