ИХ ЦАСНЫ УЛМААС ХЯТАДАД 3.4 САЯ ХҮН “ХЭЛМЭГДЛЭЭ”


ИХ ЦАСНЫ УЛМААС ХЯТАДАД 3.4 САЯ ХҮН “ХЭЛМЭГДЛЭЭ”

Мөсөн бороо, хэт хүйтрэл дагуулсан цас Хятадын төвийн болон зүүн нутгийг дарж, үүнд их бага хэмжээгээр 3.4 сая хүн нэрвэгджээ. Энэ мэдээг БНХАУ-ын Иргэний захиргааны яам долоо хоногийн эхээр гаргасан байна.

Гамшигт бүхнээс илүүтэйгээр Цянсу, Чэцян, Аньхой, Цянси, Хэнань, Хубэй, Хунань, Гуйчжоу, Шэньси муж ба Чунчиний шууд захиргааны хот нэрвэгджээ. Цас болон хүйтний улмаас гамшгийн бүсээс 29 мянган хүнийг нүүлгэсэн байв. Одоо ч 60 гаруй мянган хүнд яаралтай тусламж хэрэгтэй байгаа аж. Орон сууцны 200 байгууламж цасанд дарагдан нурсан ба хөдөө аж ахуйн 341 мянган га талбайд хохирол учирчээ. Гамшгийн эдийн засгийн хохирол 2,5 тэрбум гаруй юань (ойролцоогоор $396 сая доллар) хүрч үнэлэгдэв.

Төвлөрсөн халаалтгүй зүүн ба өмнөд нутагт цахилгааны хэрэглээ эрс нэмэгдэв. Цагаан сар дөхөж байгаатай холбоотойгоор ачаалал нь нэмэгдэж байгаа тээврийн ажиллагаа цасны улмаас хүндэрч эхэлсэн байна. Төвийн районуудад хэдэн зуун нислэг хойшлогдсон байлаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.