БНСУ ДХБ-д өргөдөл өгчээ


 БНСУ ДХБ-д өргөдөл өгчээ

АНУ экспортынх нь бараа бүтээгдэхүүнд хямдаар борлуулах, нөхөн  олговор олгохын эсрэг шалгалт явуулах үеийн зарим тогтоол заалттай холбогдуулан  20-нд БНСУ Дэлхийн худалдааны байгууллагад зөвшилцөх өргөдөл өгсөн  байна.

ДХБ-ын мөн өдрийн мэдэгдлийн дагуу, БНСУ нь голдуу Америкийн  худалдааны яамнаас тус орны экспортолж буй зэвэрдэггүй ган бүтээгдэхүүн,  хүйтнээр цувьсан ган хавтан, халуунаар цувьсан ган хавтан, том оврын хүчдэл  өөрчлөгч зэрэгт хямдаар борлуулах, нөхөн олговор олгохын эсрэг "давхар” шалгалт  явуулах явцдаа "AFA" дүрмийг ашигласан. Энэ нь ДХБ-ын холбогдох тогтоолд  нийцэхгүй хэмээн БНСУ-ын тал үзэж байна гэжээ.


Энэ оны эхээс АНУ хямдаар борлуулах, нөхөн олговор олгохын эсрэг  хийсэн шалгалт нь ДХБ-ын бусад гишүүн орнуудын эргэлзээг дагуулсан байна. 1-р  сарын 10-нд, 1996 оноос хойш Европын холбоо, Хятад, Энэтхэг, Бразиль зэрэг  ДХБ-ын гишүүн орнуудад хийсэн 100 гаруй удаагийн "хямдаар борлуулах, нөхөн  олговор олгохын эсрэг шалгалт”-д холбогдуулж, Америкийн тооцоолох арга, байнга  ашигладаг худалдааны дүрэм тогтоол нь ДХБ-ын холбогдох тогтоолтой сөргөлдөж  байгаа тухай Канад улс мэдэгдсэн байна.

ДХБ-д зөвшилцөх өргөдөл өгөх нь маргааныг зохицуулах механизмын эхний  гараа бөгөөд хэрвээ 60 хоногийн дотор зөвшилцөл нь нааштай үр дүнд хүрэхгүй бол  тусгай мэргэжилтний ажлын хэсэг зохион байгуулж, шалгалт хийхийг БНСУ-ын тал  ДХБ-д санал болгох юм.

 

ХОУР



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.