Гал зогсоох шийдвэр баталсныг сайшаав


 

 Гал зогсоох шийдвэр баталсныг сайшаав

24-нд  НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн бүх хилд гал зогсоохыг шаардах 2401-р тоот шийдвэр  баталсны дараа Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Ма Жаошюй үг хэлж, уг  саналыг баталсныг сайшааж, бүх талаар хэрэгжүүлэхийг хүсэж буйгаа  илэрхийлэв. 
  Тэрээр, 2401-р тоот шийдвэр нь Аюулгүйн зөвлөлийн гишүүд  тэвчээртэй зөвшилцөж, нийтлэг ойлголтод хүрэхээр хичээн зүтгэсэн үр дүн юм.  Шийдвэрт, Сирийн бүрэн эрх, тусгаар тогтнол, нэгдэл болон нутаг дэвсгэрийн бүрэн  бүтэн байдлыг хүндэтгэх, дайсагнах ажиллагаагаа зогсоож, Сирийн хүмүүнлэгийн  байдлыг намжаан, мина цэвэрлэх ажиллагааг дэмжиж, терроризмд үргэлжлэн цохилт  өгөхийг талуудад шаардсан зэрэг нааштай хүчин зүйлүүд багтаж байна. Хятад улс  зөвшилцөлд идэвхтэй оролцож, энэхүү шийдвэрийг батлахад уйгагүй хүчин чармайлт  гаргаж, бүтээлч үүрэг гүйцэтгэв. Талуудын хамтын хүчин чармайлтаар  Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн саналыг хамгийн ихээр төвлөрүүлсэн уг төсөл  батлагдсаныг Хятад улс сайшааж байна гэв. 


  Тэрээр цааш нь хэлэхдээ, улс  төрийн аргаар зохицуулах нь Сирийн ард түмний гашуун зовлонг шийдвэрлэх цорын  ганц арга зам юм. НҮБ-ын хүчин чармайлтаар Сарийн холбогдох талуудын "Сирчүүдийн  эзэмшилд байх, сирчүүдийн гол удирдсан" улс төрийн үйл явцыг эртхэн батлахыг  олон улсын хамтын нийгэмлэг дэмжиж, талуудын хүлээн авах боломжтой төсөл  тохиролцож, Сирийн ард түмнийг эртхэн гашуун зовлонгоос гаргах ёстой гэв.  


ХОУР


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.