Монгол Улс ДОХ-ын аюулд бүрэн нэрвэгдэх дөхжээ


 

Монгол Улс ДОХ-ын аюулд бүрэн нэрвэгдэх дөхжээМонгол Улсад хүний дархлал олдмол хомсдол буюу ДОХ-ын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдэж байсан юм. Тэгвэл  2017 оны байдлаар ХДХВ/ДОХ-ын 249 тохиолдол бүртгэгдээд байна.

Өнөөдрийн байдлаар ДОХ-ын халдвартай 249 иргэн бүртгэгдээд байгаагийн 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Үүний 79,2 хувь нь бэлгийн цөөнх хүмүүс байгаа юм. 2016 онд ДОХ-оор 100 орчим хүн нас баржээ.

Насны хувьд 20-44 насныхан буюу 56 хувийг эзэлж байгаа гэсэн судалгаа гарчээ. Харин Монгол Улс ХДХВ/ДОХ-оор нас барагсдын тоогоороо Азийн хүн ам олонтой улс орнуудын жагсаалтад багтсан байна. Энэ талаар "Asia News” мэдээлсэн байна. Азийн 50 орчим улс орноос ХДХВ/ДОХ-ын тоогоор өндөр улс орнуудын жагсаалтад Монгол улс 14-т бичигдсэн нь цаашид энэ аюулт өвчний эсрэг үр дүнтэй ажлууд хийх шаардлагатайг сануулж буй юм.

Erennews.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.