БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 14 дэх удаагийн бүртэл ирэх сарын 5,6,7-ны өдөр явагдахаар болжээ. Бүртгүүлэгчдэд дараах шаардлагыг хангасан байх ёстой аж. Үүнд,
1. 18 наснаас дээш 39 наснаас доош иргэн /СХТТШ-ын бүртгэлийн эхний өдрийн байдлаар/
2. Ял шиитгэл эдэлж байгаагүй иргэн
3. БНСУ-аас албадан гаргах шийдвэрээр нутаг буцаагүй иргэн
4. Хилийн хориг тавиулсан этгээд биш байх
5. Мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэх Е-9 болон усан онгоцонд хөдөлмөр эрхлэх Е-10 визийн зөвшөөрлөөр БНСУ-д 5 жилээс дээш хугацаагаар оршин сууж байгаагүй иргэн
Бүрдүүлэх бичиг баримт:
1. Иргэний үнэмлэх, гадаад паспорт хуулбарын хамт
2. 3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2% (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, фотошопоор засаагүй )
3. СХТТШ-ын бүртгэлийн хураамж 24 ам доллар. Дэлгэрэнгүй мэдээллийг 70002274, 70109008 утсаар лавлах боломжтой.
Сэтгэгдэл