Мартын 8-ны баярт мэдээ


 Мартын 8-ны баярт мэдээ
 

 

ГЭР ХОРООЛЛЫН ХҮҮХДҮҮД ТӨСВИЙН БУС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн СХД-ын 31-р хорооны хүүхэд багачууд шинэ цэцэрлэгтэй боллоо. Тус хороо 2000 гаруй цэцэрлэгийн насны хүүхдүүдтэйгээс зөвхөн 120 хүүхэд нь тус хороонд ганцхан байдаг 176-р цэцэрлэгт хамрагддаг. Иймээс эцэг эхчүүд зэргэлдээ хороодын цэцэрлэгт хүүхдээ өгдөг ч зарим нэг нь хүүхдээ цэцэрлэгт хамруулж чаддаггүй бэрхшээлтэй байдаг байна.

Харин УИХ-ын 71-р тойрог буюу 1-р хорооллын Өнөр бүсээс УИХ-д сонгогдсон Ц.Гарамжав гишүүн гэр хорооллын бүсэд хуучин ашиглагддаггүй байсан барилга байгууламжийг ашиглаж зориулалтыг нь өөрчлөн иргэдийн хамгийн их хэрэгцээтэй байгаа цэцэрлэг болгох ажлыг анхлан санаачилж ажил хэрэг болгон ийнхүү хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй болж байна.

31-р хороонд шинээр ашиглалтанд орж буй энэхүү цэцэрлэгийн тухайд төсвийн бус хөрөнгө оруулалттай буюу "Мөнх Тогтвортой Хөгжил Сан” ТББ-ын санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд гэр хорооллын бүсэд иргэдтэй хамгийн ойр, халаалт дулаан болон инженерийн шугам сүлжээг эко шийдлээр шийдсэн, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй барилгын материал ашигласан зэрэг олон давуу талтай юм.

Энэхүү цэцэрлэгийг 252-р цэцэрлэг хэмээх дугаартай нийслэл, орон нутагт хүлээлгэн өгсөн нь хүүхдүүд улсын цэцэрлэгийн стандарт сургалтыг авахаас гадна 31-р хорооны 18 иргэн шинэ ажлын байраар хангагдаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тойргийнхоо иргэдийн нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болох хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр үүнээс гадна хэд хэдэн ажлыг санаачлан хэрэгжүүлжээ.

Тухайлбал өнгөрсөн онд мөн л төсвийн бус хөрөнгө оруулалтаар тойргийнхоо 110, 112, 104-р цэцэрлэгүүдийн өвлийн улиралд ашиглагддаггүй сэрүүн өрөөнүүдийг шинчлэн засварлаж, ариун цэврийн болон зөөлөн эдлэлийн, хувцас солих зэрэг өрөө тасалгаатай, дулаан тохилог анги болгон өөрчилж 200 гаруй хүүхдийг шинээр цэцэрлэгт хамруулжээ.

Энэ мэт шинэ санаа санаачлагыг амьдралд нэвтрүүлснээр төсвийн хөрөнгө оруулалтыг харж цаг алдалгүй цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа бяцхан хүүхдүүд болон тэдний эцэг эхэд шинэ боломж олгож байгаад баяртай байгаагаа дүүрэг, хороо орон нутгийн иргэд, удирдлагууд онцолж байсан юм.

2018 онд СХД-ын Өнөр бүсэд улс болон гадны хөрөнгө оруулалтаар сургууль цэцэрлэгийн шинэ бүтээн байгуулалт, өргөтгөлийн ажилд 18 тэрбум төгрөгийн ажил эхлэх тухай цэцэрлэгийн нээлтийн үеэр УИХ-ын Ц.Гарамжав мэдэгдэж байлаа.




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.