Швейцарийн Дээд шүүхийнхэн Монголын сангийн сайд асан Баярцогттой холбоотой 1.85 сая доллар бүхий банкны дансыг битүүмжилэн хураан авсан гэдгийг Ройтерс агентлаг өчигдөр буюу гуравдугаар сарын 19-нд уламжилжээ.
Рио Тинтогийн уул уурхайн маргаантай төсөлд гарын үсэг зурахад тусалсан Монгол Засгийн газрын сангийн сайд асангийн Швейцарийн банк дахь энэхүү данс нь авилгын хэрэгтэй холбогдолтой учир ийм арга хэмжээ авсан хэмээн тус мэдээлэлд дурьджээ. С.Баярцогтод 10 сая доллар дамжуулсан энэхүү дансыг битүүмжлэн хураан авсан гэдгийг мөн Швейцарийн Ерөнхий Прокурорын газраас батлан мэдээлсэн юм.
2009 онд Рио Тинто компанитай Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан Өмнөговь аймагт Оюу Толгой төслийн хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд энэхүү гэрээнд С.Баярцогт гарын үсэг зурсан билээ. Энэ гэрээ нь нэлээд их асууудал дагуулан авилгын хэргүүд нь ил болсоор байгаа бөгөөд одоо ту улсын Авилга тэмцэх газар хэргийг шалгаж байгаа юм.
Швейцарийн Ерөнхий Прокурорын газраас одоогоор авилгын хэрэгтэй холбоотой дансны энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдэгджээ. Түүнчлэн Ройтерс агентлагийн төлөөлөгчид Рио Тинто компанийн удирдлагуудаас болсон хэргийн талаар тодруулах гэсэн боловч мөн л мэдэгдэл хийхээс татгалзсан байна.
"Ямартаа ч Швейцарийн Ерөнхий Прокурорын газраас энэ хэргийг шалгаж байгаа. Одоогоор гадаадын улс орны өндөр албан тушаалтны авилгын хэрэгт холбогдсон байж болзошгүй хэмээн сэжиглэн хэргийн явц дөнгөж шалгаж байгаа. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн Рио Тинто компаниас Ройтерс агентлагт цахим шуудан илгээсэн байна. Үүнээс гадна Ройтерт агентлагаас Баярцогттой холбогдохоор утасны дуудлага болон мессеж бичсэн ч ямар нэг хариу өгөөгүй гэдгийг мөн тэд мэдээлэлд дурьджээ.
Швейцарийн Ерөнхий Прокурорын газраас Баярцогттой холбоотой энэ хэргийг 2016 оноос эхлүүлсэн аж. Учир нь прокурорын газрын ажилтнууд 8.2 сая евро буюу 10.1 сая ам.доллар бүхий дансны сэжиг бүхий гүйлгээг анзаарсан бөгөөд энэ гүйлгээ нь 2008 оны есдүгээр сард Баярцогтын хяналтанд байсан гэдгийг нотолж байгаа юм. Үүнээс гадна тухайн үед С.Баярцогт нь Монголын Засгийн газрын Сангийн сайд болж байжээ.
Үүний дараа нэр нь үл мэдэх этгээд банкны дансыг эзэмшин дансандаа 1.85 сая доллар үлдээн дансаа царцаажээ. Швейцарийн шүүхээс уг дансыг шалгах гэхээр дипломат хамгаалалттайгаас гадна дансны хугацаа дууссан гэх мэтээр шалгалт явуулахад хүндрэл гарч байжээ.
"Гадаадын орны сайдын албан тушаалтай нэгэн их хэмжээний мөнгөн дүнгийн гүйлгээнд холбоотой байсан нь маш сэжиг бүхий байсан. Түүнчлэн энэ бүхний дараа маш хурдан сайд болсон байсан зэрэг нь хэргийн гол сэжүүр болсон" гэж Швейцарийн Ерөнхий прокурорын газрын төлөөлөгч ярьжээ.
Монголын Авилгалтай тэмцэх газраас Ройтерс агентлагт мэдээлэхдээ "Баярцогттой холбоотой энэ хэрэгт хэд хэдэн хэрэг холбогдож байгаа учир энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэжээ.
С.Баярцогт нь оффшор данстай гэсэн мэдээлэл тарснаар буюу 2013 онд УИХ-ын дэд даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн билээ.
Ямартаа ч түүний хэргийг Ройтерс агентлаг мэдээлжээ. Одоо харин тэрбээр энэ хууль бус дансны гүйлгээнийхээ талаар хэрхэн ярих бол гэдэг л сонин байна.
Тэрбээр анх Оюу Толгойн гэрээний асуудлаар С.Ганбаатартай мэтгэлцэн гайхамшигт 20000 хувьсагчийн талаар биднийг толгойг эргүүлж байсан бөгөөд нөгөөх хувьсагчийнх нь учир одоо олдох бололтой. Түүнчлэн Оюу Толгойн гэрээнд гарын үсэг зурахад оролцсон эрхмүүд нь энэхүү нууц данснаас хишиг хүртсэн байж болох л юм.
Энэхүү мэдээллийн Англи хэл дээр эх сурвалжийг дараах холбоосоос уншина уу
http://www.reuters.com/article/us-swiss-rio-tinto-plc-mongolia/swiss-seize-bank-accounts-amid-probe-linked-to-rio-tinto-mongolia-mine-idUSKBN1GV1AG
С.Отгонбаяр
Dorgio.mn
Сэтгэгдэл