Стресс гэдэг хүнд байдаг хэвийн зүйл боловч хэт их стресст орох нь эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг байна. Хүмүүс өглөө босоод хамгийн түрүүнд гар утаснаасаа мэдээлэл харахдаа өөрийн эрхгүй бухимдаж эхэлдэг. Иймээс гүнзгий амьгаа авч аливаа мэдээ мэдээлэл хүлээж авахад биеэ бэлдэх нь стресстэхгүй байх арга юм. Стрессийн 30 хувь нь гар утаснаас үүдэлтэй аж.
Одоогоос хэдэн жилийн өмнө хийгдсэн судалгаагаар ажлаа солих тохиолдлын 46 хувь нь стрессээс үүдэлтэй ба ажиллагсдын 25 хувь нь ажлын байрыг хамгийн стресстэй орчин гэж үзжээ. Мөн стрессээс шалтгаалсан ажил таслалт, бүтээмжийн бууралт, ажил солилт, ажлын байрны осол гэмтэл, эмчилгээ, эрхзүй, даатгалын зардалд АНУ жил бүр 200-300 тэрбум доллар төлж байдаг гэнэ. Ажлын байран дээрх гэмт хэрэг, хүчирхийлэл нь бүгд стрессийн үр дүн байдаг аж.
Сэтгэгдэл