СҮХБААТАРЫН ЗАСАГ НОЁНЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ


СҮХБААТАРЫН ЗАСАГ НОЁНЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ

Засаг дарга нарыг сэлгэх ажил өрнөх болов. Учир нь, аймаг орноо хөгжүүлэх ажил хийхгүй, хэрэлдэж талцаж байгаа нь алба тушаалаас нь халах шалтгаан болж байгаа аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийг ажлаас нь чөлөөлсөн байна. 

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь МАН, АН-ын тэнцүү гишүүнтэй тул талцан хуваагдаж, ажил урагшлахгүй байгааг аймгийн иргэд шүүмжилж, Ерөнхий сайдад удаа дараа хандаж байсан билээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн төсөв ИТХ-ын шалтгаанаас болж хоёр жил батлагдахгүй хойшилсон байна. З.Энхтөр нь 2016 оноос хойш Засаг даргаар ажиллажээ.

http://www.24tsag.mn/a/160898


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.