Энэ жилийн хамгийн том бүтээн байгуулалтын ажлаар Замын цагдаагийн газрын дэргэд баригдах гүүрэн замыг нэрлэж болохоор байна. Гэхдээ барьж чадвал шүү дээ. Ингэж хэлсний учир нь уг гүүрэн замын сураг сонсогдож эхэлмэгц л ажил нь гацаж мэдэхээр болсонтой холбоотой. Уг гүүрэн замыг барьснаар замын түгжрэл тодорхой хувиар буурна гэж мэргэжилтнүүд хэлж буй юм. Тиймээс ч иргэд олон нийт маш их дэмжиж байгаа юм. Түгжрэхийн зовлонг өдөр бүр мэдэрдэг нийслэлийнхний хувьд "Сайхан замтай болж түгжрэл бага ч гэсэн буурвал хоёр сар машин унахгүй байж чадна" гэж ярьцгааж байна. Харин хотын "том" дарга нар нь өөрсдөө уг ажилд саад болж хүндрэл учруулж эхэлжээ. Тодруулбал, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, нийслэлийн ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нарын хууль бус барилгууд гүүрэн зам барих ажилд ихээхэн саад учруулж байгаа аж. Угтаа бол тэд нийслэлд өнгө үзэмж нэмэх бүтээн байгуулалтын ажлыг хоёр гараа хөлтэйгөө өргөөд дэмжих ёстой баймаар. Тэр бүү хэл уг ажлыг хэрэгжүүлэх ёстой хүмүүс. Гэтэл тэдний эзэмшлийн хууль бус барилга болох ЗЦГ-ын дэргэдэх өндөр барилга болон Home plaza дэлгүүрийн барилга зам тавих ажилд саад болохоор байгааг зураг дээрээс харж болно. Нэгэнт баригдсан барилгыг нурааж чадахгүй учир тойруулж зам тавих нь. Хэрвээ тэдний барилга байгаагүй бол гүрэн зам тавих ч шаардлагагүй юм. Хотын хөгжилд садаа бологч 60 тэрбумын гэгдэх Ц.Сандуй, түүнтэй хамтрагч Нийслэлийн ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар нийслэл хотын иргэдийн эрхийг зөрчиж буйд хэн хариуцлага хүлээлгэх вэ?.
Chuhal.mn
2018/03/30
2018/03/30
2018/01/19
2017/05/31
2016/03/16
Сэтгэгдэл