Н.Түвшинбаяр Туркийн Гран прид зодоглоно


Н.Түвшинбаяр Туркийн Гран прид зодоглоно

 

Маргааш Туркийн Анталъяа хотын "Аntalya spor salоnu” спортын ордонд жүдо бөхийн Гран при эхлэх аж. Энэ тэмцээнд 52 орны 344 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсний дотор манай улсаас зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд "Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй найман жүдоч хүч үзэх гэж байна. 

Тухайлбал, тэмцээний 60 кг-ын жинд Д.Амартүвшин, ОУХМ Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр нар барилдах юм. Тэмцээнд оролцогчид өнөөдөр сугалаа татах бол маргааш хөнгөн жингээр эхэлж, ням гарагт өндөрлөх юм байна.
Эх сурвалж http://www.info.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.