Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгалаа


Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулинд иргэнд газар өмчлүүлэхий хугацааг 10 жилээр сунгахаар тусгасан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав. Байнгын хороо уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргажээ. Уг саналыг 63.3 хувийн саналаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Ийнхү Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг гишүүдийн олонхийн саналаар батлав.

Дараагаар нь Гаалийн албан татвараас болон НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцуулав.

Н.Энх


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.