Солонгост модыг ингэж шилжүүлдэг


Солонгост модыг ингэж шилжүүлдэг

Солонгос зэрэг орнууд моднуудаа уулнаас шилжүүлж тариад байхад манайд яагаад болохгүй байгаа юм гээд ганц нэг хүмүүс уурласан коммент бичсэн байна лээ.Үүний дагуу тэнд ажиллаж буй найзуудад хандахад тус улсад модыг уулнаас хэрхэн шилжүүлж буй талаар мэдээлэл ирүүлсэн юм.

Солонгост уулнаас мод шилжүүлж суулгах ажлыг өндөр түвшинд бэлтгэгдсэн ажилчид хийж гүйцэтгэдэг бөгөөд модоо авахаас хэдэн хоногийн өмнө модоо суулгах газрынхаа хөрс зэргийг сийрэгжүүлэн нарийн бэлтгэж тухайн авах гэж байгаа модныхоо хөрснөөс дэвсэж өгдөг.

Ингээд авчирч суулгасаныхаа дараа бүх модыг хаягжуулж, нас хаанаас авчирсан зэргийг нь бичихийн зэрэгцээ модонд маш ашигтай эрдэс шим тэжээл бүхий дуслыг тухайн мод амьдарах чадвар суутал залгаж усалгаа арчилгааг нарийн графикийн хийж гүйцэтгэдэг байна.

Мөн мод авсан газраа маш сайн нөхөн сэргээдэг.

Манайд бол жолооч нь 2 ачигчтай уул руу давхиж очоод суга татаж авчрангуутаа шөнөдөө булаад суулгачих жишээний.

Нийслэлийн Мэдээ

Солонгост модыг ингэж шилжүүлдэг

Солонгост модыг ингэж шилжүүлдэг

Солонгост модыг ингэж шилжүүлдэг

Солонгост модыг ингэж шилжүүлдэг

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.