Амралтын өдрийн гурван бахархалт ялалт


Өнгөрсөн амралтын өдрөөр спортын төрлөөр Монголын нэрээ дуурсгасан бахдам амжилтууд дүүрэн өдөр болллоо. Эдгээр амжилтын эзэд нь бидний сайн мэдэх эрхмүүд. 

Найдлага алдаагийн Найдангийн Түвшинбаяр дахин алтан медалийн эзэн боллоо

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээний нэг Хөх хотын Гран при хоёр дахь жилдээ болж, +100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр алтан медалийн эзэн боллоо.

Энэ тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаанууд явагдсан бөгөөд +100 кг-д шигшээд шалгарч барилдсан олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар алтан медалийн төлөө хүч үзэв. Уг барилдаанд олимпийн аварга Н.Түвшинбаяр туршлага заан ялалт байгууллаа.

Мөн 90 кг-д Г.Алтанбагана алтан медалийн төлөө БНСУ-ын жүдочтой барилдсан ч гурван торгуулиар ялагдаж мөнгөн медаль хүртэв. Ингэснээр манай баг нэг алт, хоёр мөнгө, 4 хүрэл медальтай энэ  тэмцээнийг амжилттай өндөрлүүлэв. 


Хаан Төгсийн дараалсан 10 ялалт

Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт өнөөдөр  ринг дэх 10 дахь тулаанаа хийж,  өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа.

Тодруулбал тэрээр Колумбын боксчин Оскар Эскандоныг хоёр, гуравдугаар үед тус бүр хоёр ч удаа хүнд цохилтоор сөхрүүлж ялалт байгуулсан юм.

ИХ АВАРГА КАКҮРЮҮ М.АНАНД 5 ДАХЬ УДААГАА ЯПОНЫ ЭЗЭН ХААНЫ ЦОМ ХҮРТЛЭЭ

Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн зуны Нацү башёгийн Макүүчи буюу дээд зиндаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд 14 даваа, нэг унаатай түрүүллээ.
Тэрбээр, Японы эзэн хааны цомыг 5 дахь удаагаа хүртэж байгаа бөгөөд анх удаагаа хоёр башё дараалан түрүүлж байна. Гүржийн бөх Точиношиныг Шодай давснаар түүний тэргүүлэлд цэг тавьсан бөгөөд Их аварга Какүрюү М.Ананд, түүнийг давж хоёр унаатай болсноор түрүүлэх боломжоо алдсан юм. Ийнхүү Точиношин 13 даваа, 2 унаатай башёг өндөрлүүлж Озэки цолны болзлыг хангалаа.
Мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Анандадунаснаар 12 даваа 3 унаатай Нацү башёг дуусгалаа. 

Харин өнөөдөр Ичиножёо А.Ичинноров /8-7/ Митакеумид унасан бол Тамаваши Б.Мөнх-Оргил /8-7/ Шодайг давсанаар 50 хувиа хийн дараагийн тэмцээнд Комүсүби цолтой барилдахаар болжээ. Чиёошома  Г.Мөнхсайхан /6-9/ Эндог, Араваши Э.Дөлгөөн /7-8/ Аойяамаг тус тус давсан байна.

Dorgio.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.