Монгол Улсын Зам Тээврийн Хөгжлийн дэд
сайд, "УБТЗ” ХНН-ийн хамтарсан зөвлөлийн Монгол талын дарга
Б.Цогтгэрэлийн тушаалаар 26 тэрбумаар актлагдсан 1000 вагон ОХУ-аас
оруулж ирэхээр гэрээ хийгдэж, Монгол Улсыг хохироосон талаар яригдах
болсон билээ. Энэ бүхэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Зам Тээврийн
Хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ тайлбар хийж, ийм хариуцлаггүй явдал болсныг
хүлээн зөвшөөрчээ.

Тодруулбал тэрээр: "Актлагдсан 1000 вагон орж
ирсэн үнэн. Өөрөөр хэлбэл, ОХУ-даа ашиглагдах боломжгүй гэж үзсэн
вагонуудыг оруулж ирсэн гэсэн үг. Гэхдээ энэ нь дэд сайдын хийсэн ажил
гэхээсээ илүү тухайн үеийнх нь сайдын шийдвэр. Дэд сайд Монгол талаа л
тэнд төлөөлж очиж байгаа. Эндээс удирдамжийг сайд шууд байдлаар
төлөөлдөг. Төрийн өмч гэдэг утгаараа сайд нь нэг ёсондоо хувь эзэмшигч
болчихдог. Тиймээс сайд л бүх удирдамжийг өгнө. Тэгэхээр актлагдсан 1000
вагон авсан асуудал Б.Цогтгэрэлд биш Д.Ганбатад хамаарна. Б.Цогтгэрэлд
энэ салбарт удаагүй, арга барил нь дутмаг зэрэг алдаа дутагдлууд байгаа.
Үүнийг нь засаад л ажиллаж байгаа" хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ.
Өөрөөр хэлбэл Зам Тээврийн Хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өмнөх сайд
Д.Ганбатынхаа хариуцлагагүй үйлдлийг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
Х.Онон
http://www.zuv.mn/page/newsmore/18878
Сэтгэгдэл