ИЗНН АН-д дахин ашиглуулахыг хүссэнгүй


 
ИЗНН АН-д дахин ашиглуулахыг хүссэнгүй
Сонгууль ойртох тусам намууд бүгд нэг ижил тол­гойны өвчинд нэрвэгд­дэг. Нэр хүнд нь унасан эсвэл шалдаа буусан нөхөд дараачийн сон­гуулиар хэнтэй эвсвэл боломж гарч ирэх бол хэмээн толгойгоо гашил­гадаг.
   
Өнөөдөр улс олны байдал хэцүүдэж, эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ үед ард түмэн нийтээ­рээ шахуу УИХ-д олонхи болсон АН-ыг зүхэж байгаа нь нууц биш. Тэд ч ирэх жилийн сонгуулиар гарч чадахгүй нь гэж айсандаа МҮАН, ИЗНН зэрэгтэй эвсэх хувил­барыг дотооддоо ярьж буй аж. Нөгөө талд ахмад ги­шүүд нь МАН, МАХН-ыг сонгуульд нэгдэж орвол үнэмлэхүй ялалт бай­гуулж, улс орныг хям­ралаас гаргаж чадна гэж үзэж буй.
   
Тэгвэл АН-ын генсек Л.Эрхэмбаяр яг энэ эгзэг­тэй цаг мөчид засгийг хамт­ран барьж буй гэх ИЗНН-ын нийт гишүүдийг жинхэнэ доромжлох шиг болов. Сүүлийн үед гадуур ИЗНН, АН-тай нэгдэх гэнэ гэсэн яриа гарах болсон тул сэтгүүлчид энэ талаар Л.Эрхэмбаяраас лавлатал мань эр "Манай нам ИЗНН-тай нэгдсэн, нэгдээгүй ямар ч ялгаа байхгүй” гэх утгатай зүйлийг ярьжээ. Энэ үгэнд ихэд эмзэглэсэн ИЗНН-ынхан "Манай нам энэ тал дээр ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байхад Л.Эрхэмбаяр бид­ний өмнөөс хамаагүй зүйл ярилаа. ИЗНН ирэх сонгуульд бие дааж орол­цоно. АН-тай нэгдэх­гүй” гэж ууртайгаар мэдэгд­сэн билээ.
   
Ийнхүү АН үнд­­сэндээ Л.Эрхэмбаяр гэгч бодлогогүй эт­гээдийн хар гайгаар амаа алгадуул­чихав. Л.Эрхэмбаяр гэдэг хүн бүхэл бүтэн намын дотоод асуудлыг өөрөө дур мэд­эн шийддэг хүн шиг заг­наж, дуугарснаас болж ийм зүйл боллоо.
   
Өдгөө ИЗНН засагт хамтарч буй гэх нэртэй боловч өөрсдөд нь бялуу болгон хүртээсэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамыг алдаад байгаа билээ. Тиймээс тэд бэлгэвч шиг ашиглуулсандаа шарал­хан АН-д дахин хулхи­дуулахгүйн тулд хариу ухаалаг үйлдлийг ийнхүү хийсэн бололтой. Эх сурвалж www.wikimon.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.