АХ ДҮҮС РҮҮ БЕНЗИН АСГАЖ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ СААТУУЛЖЭЭ
Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэс ах дүү рүү бензин асгаж шатаасан этгээдийг саатуулан шалгаж байна. Энэ сарын 13-нд аймгийн баяр наадам болж байх үед эгч дүүсийн хүүхдүүд болох 34, 37 настай иргэд рүү үл таних этгээд савтай бензин цацаж шатаасан ноцтой хэрэг гарчээ. Тухайн үед ах руу нь бензин цацаад гал асаахад дүү нь хамгаалах гэж дээрээс нь дарж унаснаас 60 хувийн түлэгдэл авч, ах нь 20 хувь гэмтжээ. Тэд одоогоор ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Үл таних этгээд ах дүү хоёртой хамт архи уух гэсэн боловч үзэл бодол таараагүйгээс ийм хэрэг үйлдсэн байж болзошгүй гэнэ. Тухайн үед гурвуулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдгийг зарим эх сурвалж мэдээлж байна.
Сэтгэгдэл