Судлаачдын үзэж буйгаар, хүмүүсийн хооронд болж буй нийт ярианы 60-70 хувь нь жирийн цуурхал буюу элдвийн хов жив, дэмий чалчаа үг яриа байдаг байна. Бид хүүхнүүдийг л хов ярих дуртай гэж үзэж төвөгшөөдөг. Гэтэл эрчүүд бас хүүхнүүдийн нэгэн адил элдэв долоон юм ярьж, хэрэгтэй хэрэггүй юм хамаа намаагүй чалчих дуртай байдаг гэнэ.
Бүсгүйчүүдийн дэмий чалчиж өнгөрүүлдэгтэй яг адил хугацааг эрчүүд ч бас дэмий чалчиж өнгөрүүлдэг болох нь нэгэнт нотлогджээ. Хүмүүсийн нийт ярьсан ярианы 94 хувь нь сайн сайхныг хүссэн, тааламжтэй уур амьсгалтай байдаг бол дөрвөн хувь нь таагүй үг яриа байдаг гэнэ.
Барууны эрдэмтдийн судалснаар бүх төрлийн сонин хэвлэлүүд элдэв хов жив, хоосон цуурхал, худал мэдээн дээр оршин тогтнож байдаг нь тогтоогджээ. Бүр нарийн тооцоолж үзэх юм бол нийтлэлийн 80 хувь нь хоосон цуурхал, дуулиан шуугиан байдаг ажээ.
Сэтгэгдэл