Ноцтой мэдээ 1. Энэ бодлогыг Одонтуяа гишүүн АН засгийн эрх барьж байхад батлуулсан юм. "Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль нэртэй.
Ноцтой мэдээ 2. Тэгтэл Засгийн газар, ЭМЯ-ныхан "Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг Азийн хөгжлийн банк (АХБ)-ны дэмжлэгтэйгээр эхлүүлсэн юм байна. АХБ яагаад оролцдог?
Ноцтой мэдээ 3. Эмнэлгүүдийг зах зээлийн зарчмаар хөгжүүлж байгаа нь энэ гэнэ. Улсын хэмжээний нарийн мэргэжлийн гурван том төвийг хагас бие даасан тогтолцоонд шилжүүлсэн гэнэ. Төрийн үйлчилгээг зах зээлийн зарчимд шилжүүлэх?
Ноцтой мэдээ 4. тухайн эмнэлэг хоёр үндсэн чиглэлээр улсаас хараат бус ажиллах юм. Нэгдүгээрт, хүний нөөцийн асуудлаа өөрсдөө шийднэ. Өмнө нь улсын эмнэлгүүд төрөөс заасан хэмжээний орон тоонд тулгуурлан ажилладаг байсан бол эдүгээ өөрсдийн төсөвт тохируулж, шаардлагатай хүний нөөцөө нэмж, шигших эрхтэй болж байна. Энэ нь эмчилгээ үйлчилгээний чанарт нөлөөлөхгүй гэсэн баталгаа байна уу, хэн хянах вэ?
Хоёрдугаарт, дээр хэлсэнчлэн төсвөө захиран зарцуулах гэсэн нь маш чухал. Улсын төсвөөс болон Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог санхүүжилтийг хэрхэн оновчтой хуваарилж, юунд зарцуулахаа эмнэлгийн ТУЗ шийднэ.
ТУЗ нь есөн гишүүнтэй. Үүнд ЭМЯ, Сангийн яам, ЭМДЕГ-аас гурав, эмнэлгийн эмч, сувилагч, ажилтны төлөөлөл, бусад гурав нь эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод, нийгэмлэгийнхэн байна. ХЭН хаанаас ТУЗ-ыг байгуулдаг? Ямар дүрэм журамтай?
Ноцтой мэдээ 5. ТУЗ эмнэлгийн захирлыг томилно. ЯАЖ? Эмнэлгийн захирал өөрт олгогдсон эрхийн хүрээнд дотоод бүтэц, зохион байгуулалт, менежментээ удирдан явуулна. Энэ дагуу бид ямар үйлчилгээгээ өргөтгөх, алиныг нь танах төлөвлөгөөгөө ч боловсруулсан. ЭЭ бурхан минь ямар үйлчилгээг танаж байгаа, бидний эрүүл мэндэд хохиролтой эсэхийг хэн хянаж байгаа вэ?
Ноцтой мэдээ 6. Тус эмнэлгийнхэн зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг олон улсын түвшинд хийх Эрүүл мэндийг дэмжих төв нээсэн нь зорилтот бүлгийнхэн болон харьяаллын иргэд, есөн дүүрэг, 21 аймгаас онош тодруулах заалттай үйлчлүүлэгчээс бусад тохиолдолд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх зорилготой аж. УЛсын эмнэлэг бизнес хийгээд, төлбөртэй үйлчилгээ үзүүлж болох уу?
Ноцтой мэдээ 7. Хамгийн гол нь бид өөрсдийн санаачилсан, нэвтрүүлсэн шинэ үйлчилгээгээрээ нэмэлт орлого олж, эмнэлгээ өөд нь татаж, хөгжүүлнэ.
Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн нэмэлт үйлчилгээний орлогоосоо эмч, ажилтнууддаа сар бүр "Хандлагын 10 хувь”-ийн урамшуулал олгох болсон байна. Бидний эрүүл мэндийн үйлчилгээнээс танаж цалингаа нэмж байгаа эсэхийг хэн хянах вэ?
Ноцтой мэдээ 8. Үйлчилгээний нэр, төрлөө олшруулж, нэмэлт орлого олох замаар эмч, ажилтнуудаа урамшуулах, тоног төхөөрөмжөө шинэчлэх, засвар, үйлчилгээгээ хийх зэрэг эрх нь эмнэлгийн удирдлагад нээлттэй. Эмнэлгийн удирдлагыг хэн хянах вэ? маш их эрх мэдэлтэй юм бна. УГ нь төсвийн байгууллагыг төрийн сан хянадаг.
Ноцтой мэдээ 9. Мөн тус эмнэлгээр үйлчлүүлэхийг хүссэн хүн бүхэнд зориулсан VIP тасгийг ирэх наймдугаар сард нээхээр бэлтгэж байгаа гэсэн. Ингэхдээ нарийн мэргэжлийн MRI, CT зэрэг оношилгооны төхөөрөмжүүдээ ажлын найм бус, 24 цагаар ажиллуулахаар төлөвлөжээ. Дахиад л VIP үйлчилгээ, кембриж гэсэн үг.