Энэ мэдээллийн талаар ГЕГ-ын Хэвлэл мэдээлэл сургалт судалгааны төвийн ахлах байцаагч н.Энхбаатараас тодруулсан юм. Тэрбээр "Энэ талаар албан ёсоор мэдэгдэж хэлсэн тодорхой мэдээлэл байхгүй. Сайтуудаар яваад байгаа мэдээлэл худлаа, энэ талаар сайн мэдэхгүй байна. Хүний амь насанд хүрэхээр зүйл огт болоогүй бөгөөд энэ мэдээлэл худлаа, арай хэтрүүлсэн байна лээ. Архи уугаад зодолсон гэх мэдээлэл гарсан байхыг харсан. Асралт даргыг унагаах гэж янз бүрийн мэдээлэл тавиад яваад байдаг. Миний ойлгож байгаагаар манай даргыг харлуулах гэсэн зохион байгуулалтай ажил гэж ойлгоод байгаа. Батцоож, Иш-Од гэх хүмүүс миний шавь нар. Би тэднийг сайн мэднэ, хутга мэсний асуудалд орооцолдох хүмүүс биш. Хоорондын тааламжгүй байдал, үл ойлголцол гаргаж дотор нь хагаралдуулах гэсэн янз бүрийн зүйлс болдог. Энэ бол зохион байгуулалтай зүйл гэж бодож байна. Бидэнд ямар нэгэн асуудал гарахад дотоодын сүлжээгээр мэдээлэл өгдөг. Харин энэ гарсан асуудлаар бидэнд ямар ч мэдээлэл ирээгүй, ийм асуудал байхгүй” гэв.
Мөн тус газрын хэвлэлийн албанаас энэхүү мэдээллийг үгүйсгэсэн юм.
Сэтгэгдэл