1. Ууснаас хойшхи 10 минутын дараа: Цайны 10 халбага элсэн чихэртэй тэнцэхүйц хэмжээний чихэр биеэр тархана. Гэвч ундаан дахь фосфорын хүчилтэй холбоотойгоор танд өөрчлөлт мэдрэгдэхгүй.
2. 20 минутын дараа: Цусан дахь инсулин ихээр ялгарна. Элэг хариуд нь хүлээж авсан бүх сахарыг өөх тос болгон хувиргана.
3. 40 минутын дараа: Кофейн цусанд шингэж дуусна. Хүүхэн хараа томорч, цусны даралт ихсэнэ. Эдгээрийг зохицуулахын тулд элэгний үйл ажиллагаа идэвхжиж, цусанд их хэмжээний сахар нөхөж орно.
4. 45 минутын дараа: Тархины таатай мэдрэмж хариуцагч хэсэгт дофамин ялгарч эхэлнэ. Энэ нь хар тамхи татсан үед мөн илэрдэг өөрчлөлт юм.
5. 50 минутын дараа: Фосфорын хүчил нарийн гэдэс дэх кальци, магни, цайрыг нэгтгэж, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Цусан дахь чихрийн хэмжээ жирийн үеийнхээс хэт өсч шээсэн дэх кальци нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл хийжүүлсэн ундаа яс шингэлэн гадагшлуулдаг гэсэн үг юм.
6. 60 минутын дараа: Газтай ундааны лаазыг онгойлгосноос хойш нэг цаг өнгөрөхөд кофейны далд хөнөөл илэрч эхэлдэг. Шингэнээ гадагшлуулахад тань үе мөч, ясанд хэрэгтэй ихэнх эрдэс бодис алдагдана. Үүний дараагаар чихэр таны сэтгэл санаанд өөрчлөлт оруулж өөрийн эрхгүй уур уцаартай болгож, залхуу хүргэж эхэлдэг байна.
Хийжүүлсэн ундааг ихээр хэрэглэвэл цусан дахь триглицерид хэмээх бодисын агуулгын хэмжээ эрс нэмэгдэж, хуримтлагдсаар судас хатуурах өвчин үүсгэхэд хүргэдэг гэж эрдэмтэд тогтоожээ. Насанд хүрсэн эмэгтэй хүн өдөрт 16 грамм, эрэгтэй хүн 18 грамм хийжүүлсэн ундаа хэрэглэвэл элдэв гаж нөлөө үзүүлэхгүй ажээ.