УИХ-ын гишүүн Ж.Батзандан гишүүний ХЯТАДУУДТАЙ уулзаж буй, мөн утсаар ярьж байгаа бичлэг ил болсон.
Тэрээр БНХАУ-ын Хөх хотод ажиллаж байсан Консул асан Д.Мөнх-Эрдэнэ Улаан бал нэвтрүүлэгт оролцох үеэрээ УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийг нь улс төрд дэмжих боломжтой хятад, өвөрмонгол иргэнийг хайж явдаг тухай ярьж байсан. Түүний яриаг харин Ж.Батзандан гишүүн хангалттай үгүйсгэж чадаагүй, өнөөдрийг хүрсэн юм.
Гэтэл өчигдрөөс эхлэн түүний Хятадуудтай лицензийн наймааны талаар утсаар ярьж , газрын тосны асуудлаар Хятад бизнесмэнтэй уулзаж буй зэрэг бичлэг нь ил болсон юм. Тэгвэл энэхүү бичлэг цацагдсны дараа эрхэм гишүүний талаар цахим орчинд жиргээчид юу гэж жиргэснийг хүргэж байна.