Хөл бөмбөгийн бурхан Роналдо


Роналдо Луйш Назарио Де Лима буюу Роналдо 1976 оны есдүгээр сарын 22 нд Рио Де Жанейрогийн Бенто Рибейро хэмээх ядуусын хороололд төржээ. Тэрээр есдүгээр сарын 18-нд төрсөн ч гэрчилгээ дээрээ 22 гэсэн бүртгэлтэй байдаг.
Хөл бөмбөгийн бурхан Роналдо
Хөл бөмбөгийн бурхан Роналдо
Хөл бөмбөгийн бурхан Роналдо
Хөл бөмбөгийн бурхан Роналдо
Хөл бөмбөгийн бурхан Роналдо
Хөл бөмбөгийн бурхан Роналдо
Хөл бөмбөгийн бурхан Роналдо
Хөл бөмбөгийн бурхан Роналдо
Хөл бөмбөгийн бурхан Роналдо
Хөл бөмбөгийн бурхан Роналдо
Хөл бөмбөгийн бурхан Роналдо
Хөл бөмбөгийн бурхан Роналдо
Хөл бөмбөгийн бурхан Роналдо
Хөл бөмбөгийн бурхан Роналдо
Хөл бөмбөгийн бурхан Роналдо
Хөл бөмбөгийн бурхан Роналдо
Хөл бөмбөгийн бурхан Роналдо
Тэрээр есдүгээр сарын 18-нд төрсөн ч гэрчилгээ дээрээ 22 гэсэн бүртгэлтэй байдаг.

Бяцхан хүү Роналдо мэдээ ормогцоо бөмбөг хөөж эхлэжээ. Бразил хүүхэд бүр хөлбөмбөгч тэр тусмаа довтлогч болохыг хүсдэг. Өдөр шөнөгүй гудамжинд хөлбөмбөг тоглож байсан хүүгээ эцэг эх нь заалны хөлбөмбөг тоглуулж эхлэхээр шийдэж Рио хотын захын дүүрэгт нэгэн клубт өгчээ. Гэр орон нь ядуу учир бэлтгэлдээ явах унааны мөнгөгүй байсан ч огт бэлтгэлээ тасалдаггүй байсан Роналдо хүү футзалаас хөлбөмбөг рүү орж "Sao Cristovao" клубт элсжээ.

Гэр орон нь ядуу учир бэлтгэлдээ явах унааны мөнгөгүй байсан ч огт бэлтгэлээ тасалдаггүй байсан Роналдо хүү футзалаас хөлбөмбөг рүү орж "Sao Cristovao" клубт элсжээ.

Түүнийг чухам энд байхад 1970 оны дэлхийн аварга Бразилийн шигшээгийн тоглогч асан Жайрзино олж харжээ. Ур чадвар нь улам өсч байсан Роналдо хоёр жилийн дараа тэр мэргэжлийн гэрээ байгуулж албан ёсоор Круйзерогийн тоглогч боллоо. Ингээд л амжилтын гараа эхэлсэн гэж хэлж болно. Тэрээр Bahia EC ийг баг нь 6-1 ээр хожиход таван гоол хийж гайхшруулж байлаа. Түүнийг анзаарахгүй байхын аргагүй байлаа. Ингээд Бразилийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Перайра түүнийг шигшээ багт урьж 1994 оны гуравдугаар сарын 23 нд Аргентины эсрэг нөхөрсөг тоглолтонд гарчээ. Хэдийгээр тэр гоол оруулаагүй ч тун сайн тоглож бразилийн фэнүүдээс өндөр үнэлэлт авчээ.

Ингээд Бразилийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Перайра түүнийг шигшээ багт урьж 1994 оны гуравдугаар сарын 23 нд Аргентины эсрэг нөхөрсөг тоглолтонд гарчээ.

Дараачийн тоглолтонд Исландтай тоглож гоол оруулан 2-0 оор хожжээ. Шигшээгийн дасгалжуулагч Америкт болох ДАШТ –д 17 нас ч хүрээгүй хүүг багтаасан нь тийм ч гайхмаар зүйл байсангүй . Хэдий Роналдо тоглоогүй ч баг нь финалд Италийг торгуулийн цохилтоор буулган авч Дэлхийн аварга болсноор Роналдо дэлхийн аварга цолыг анх удаагаа хүртжээ. Дэлхийн аварга болсон Роналдог европын том клубуудын нэг болох Эйндховен зургаан сая клубээр худалдаж авсан нь 17 настай хүүгийн хувьд маш өндөр үнэ байлаа. Дөнгөж 17 настай хүү европд тэр тусмаа хөлбөмбөг асар өндөр хөгжсөн Голландын лигд дасч чадах уу гэсэн асуулт урган гарч байсан юм.

Эйндховены довтолгооны цөмийг бүрдүүлж дөнгөж эхний жилдээ лигийн 32 тоглолтонд 30 гоол хийж олныг алмайруулсан юм. Энэ амжилт нь түүнийг Голландын мэргэн бууч болгоод зогсохгүй багтайгаа хамтаар "Dutch cup"-ийг хүртэх боломжийг олгосон юм.

1996 оны олимпоор шигшээ багийнхаа хамт тэрээр Атлантаг зорив. Бебето тэр хоёрын хослолыг бүгд алт авна гэж ярьж байлаа. Хэсгийн тоглолтоо Японд хожигдож тааруухан эхэлсэн ч тэд яван чангарсаар Роналдогийн Нигерийн эсрэг хийсэн цорын ганц гоолоор хэсгээсээ гарав. Ингээд хагас шигшээд хэсэгтээ 1-ээр хожиж байсан Нигеритэйгээ таарсан юм.

Тоглолт эхлээд бүх зүйл гайхалтай байлаа. 78 минут хүртэл 3-1 ээр хожиж явсан бразилийн шигшээ нэг гоол алдаж 3-2 болсон ч Роналдог суулган хамгаалалтаа чангатгахаар шийдэж түүнийг сэлгэлээ. Гэтэл 90 болон 94 минутанд Кану дараалан хоёр гоол хийснээр Роналдогийн олимпоос алтан медаль авалгүй нутаг буцсан юм. Атaлантаас тэр мөнгөн шаахай, хүрэл медальтай харьжээ.

Гэтэл 90 болон 94 минутанд Кану дараалан хоёр гоол хийснээр Роналдогийн олимпоос алтан медаль авалгүй нутаг буцсан юм. Атaлантаас тэр мөнгөн шаахай, хүрэл медальтай харьжээ.

Шигшээ багийнхаа төлөө зүтгэж байхад түүний хойноос европ даяараа ангуучилж эхэлсэн байлаа. Эцэст нь Каталонын Барселона баг түүнийг элсүүлж чадав. Роналдо гайхалтай кареераа үргэлжлүүлж Лигийн 37 тоглолтонд 34 гоол хийсэн хэдий ч баг нь лигтээ реал мадридаас хоёр оноогоор хоцрон хоёрт оржээ.

Түүнийг дэлхий нийтээрээ шүтэж байлаа. Спортын сэтгүүл болгон түүний зургийг нүүрэн дээрээ тавьж хөлбөмбөгийн ертөнц зөвхөн түүнээр амьсгалж хөлбөмбөгийн одоогийн одууд К.Роналдо, Ибрагамович, Роналдиньо, Кака, Робиньо нар түүнийг шүтэж түүнийг дуурайн хөлбөмбөг тоглон байх энэ үед харин нэг шүтэн бишрэгч нь түүнийг өөрийн болгохоор түүний агентуудтай нь холбоо тогтоож байв.

Роналдо 1999 оны 11 сарын 21 нд Леччегийн эсрэг хийсэн тоглолтонд баруун өвдгөндөө маш хүнд гэмтэл авлаа. Эмч ойролцоогоор таван сар орчим тоглохыг хоригложээ. Таван сар орчмын дараа Италийн цомд Лациотой хийсэн тоглолтонд сэлгээгээр орж ирсэн боловч орж ирээд долоохон минут болоод баруун өвдөгнийхээ гэмтлийг сэдрээжээ. Түүнийг талбайгаас авч гаран Интерийн эмч Волпи яаралтай шинжилгээ хийх шаардлагатай гэсэн байна.Тэндээс түүнийг Парисын Pitié-Salpetriere эмнэлэгт аваачин шинжилгээ хийгээд өвдгөний холбоос шөрмөснүүд тасарсан, ясны няцралттай гэж оношлон яаралтай мэс засал хийх хэрэгтэй, мэс засал амжилттай болвол жил гаран явж чадахгүйгээс гадна хөлбөмбөг тоглохгүй ч байж магадгүй хэмээсэн байна.

Таван сар орчмын дараа Италийн цомд Лациотой хийсэн тоглолтонд сэлгээгээр орж ирсэн боловч орж ирээд долоохон минут болоод баруун өвдөгнийхээ гэмтлийг сэдрээжээ.

Ингээд Сайллан эмчээр ахлуулсан баг түүнд хоёр цаг гаран үргэлжилсэн хагалгаа хийж байх үед эмнэлгийн гаднаас дэлхийн нэр хүндтэй тв үүд шууд сурвалжлага хийж байлаа. Мэс заслын дараа Сайллан эмч бүх зүйл амжилттай болсныг түүний кареер дуусах болоогүй гэвч хөлбөмбөг тоглож болтол дор хаяж жилийн хугацаа болон урт хугацааны турш программаар эмчилгээ хийлгэсний дүнд эдгэрэх бололцоотой гэсэн байна.

Жил гаруй явсан суга таягнаасаа салаад бага багаар сэргээх бэлтгэл хийж эхэллээ. Гэмтсэнээсээ хойш хоёр жилийн дараа тэр ногоон талбайдаа эргэж ирлээ. Энэ хооронд түүний хамтран зүтгэгчид төдийгүй багийн дасгалжуулагч солигдон Аргентин мэргэжилтэн Купер ирсэн байв. Тун удалгүй тэр тоглолтонд оролцож 2002 оны улирлын сүүлчийн арван тоглолтонд тэр оролцож долоон гоол хийсэн ч шийдвэрлэх тоглолт буюу сүүлийн өдөр 69 оноотой хүснэгтийн нэгт байсан ч Лациод 4-2 оор хожигдон үнэн хэрэгтээ чех эр Поборскид хожигдон скудеттог барин аваад алдсан юм. 72 дохь минутанд сэлгэгдэн суухдаа Роналдо уйлж байсан дэлхий даяар цацагдсан түүхтэй.

72 дохь минутанд сэлгэгдэн суухдаа Роналдо уйлж байсан дэлхий даяар цацагдсан түүхтэй.

2002 оны зун дэлхий нийт Ази тивд анх удаагаа болж буй Дэлхийн аварга руу анхаарлаа хандуулж хүн төрөлхтөн хөлбөмбөгөөр амьсгалж байлаа. Тоглолт эхлээд л бразил илүүрхэж эхний хагаст ялангуяа Роналдо тун эвгүй цохилтууд хийгээд амжсан ч Кан найдвартай байлаа. Гэвч хоёрдугаар хагаст 67 дохь минутанд Канн маш бүдүүлэг алдаа гаргасныг Роналдо чадварлагаар ашиглан багтаа тэргүүллийг авчирсан юм. 12 минутын дараа Ривалдогийн тун мэдрэмжтэйгээр түүнд орхисон бөмбөгийг бөмбөгийг хүлээн авч канны хаалганд цохин хийснээр хоёр дахь гоолоо хийснээр баг нь 2-0 оор хожиж дөрвөн жилийн өмнө дутуу орхисоноо гүйцээж чадсан юм.

12 минутын дараа Ривалдогийн тун мэдрэмжтэйгээр түүнд орхисон бөмбөгийг бөмбөгийг хүлээн авч канны хаалганд цохин хийснээр хоёр дахь гоолоо хийснээр баг нь 2-0 оор хожиж дөрвөн жилийн өмнө дутуу орхисоноо гүйцээж чадсан юм.

Долоон тоглолтод найман гоол оруулсан түүний энэ амжилт нь 28 жилийн турш ДАШТ-ийн мэргэн бууч зургаан гоолоос хэтэрдэггүй байсныг найм болгон өөрийн дэлхийн аваргын нийт гоолоо 12 болгон Аугаа Пелетэй хамт Бөмбөгдөгч Герд Мюллерийн ард бичигдэж эхэлжээ. Багаа дэлхийн аварга болгосон нь дэлхийн шилдгийг гурав дахь удаагаа, Баллон д Орыг хоёр дахь удаагаа хүртэх гол түлхэц болжээ.

2008-2009 улирлын Ливорногийн эсрэг тоглолтонд оролцож дахин гэмтлээ. Жил гаран бэртэлтэй байсны эцэст тэрээр коринтиансд ирлээ. Милан түүнтэй дахин нэг жилийн гэрээ үзэглэхийг хүссэн ч нутаг буцахыг илүүд үзсэн бөгөөд ирэнгүүтээ л дахин шагшигдаж эхлэв. Энд тэрбээр 27 тоглолтонд 17 гоол хийн Paulista мужийн 2009 оны аварга болон мөн “Copa do Brasil” ын аварга болжээ.

http://mass.mn/n/35983

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.