БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг” ХХК 2005 оноос Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутаг дэвсгэрт газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа юм. Төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд энэ компанийн хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээнээс авхуулаад хууль бус үйл ажиллагаа нь олон нийтэд илчлэгдсээр байна. Үүний нэг жишээ бол татварын асуудал. Өдгөө тус компанид татварын хяналт шалгалт үргэлжилж байна.