Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Улаанбаатар лиг” Волейболын аварга шалгаруулах шигшээ тэмцээн 2022 оны 05 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр "Улаанбаатар лиг” Волейболын анхан шатны тэмцээнээ амжилттай зохион байгуулан, тэмцээнд баг тамирчдаа зохион байгуулалттай оролцуулж буй Хан-Уул дүүргийн С.Оюун захиралтай Лаборатори 115 дугаар сургууль Нийслэлийн шилдгийн шилдэг сургуулиар шалгарч шагналаа гардан авсан. Гурван өдрийн турш явагдаж аваргуудаа тодруулсан тус тэмцээнд 2 насны ангилалаар нийслэлийн 9 дүүрэг, 38 сургуулийн 64 багийн 832 тамирчин оролцсоноос
Хан-Уул дүүргийн 7 дугаар сургуулийн бага насны охидын баг хүрэл медаль хүртэж,багийн дасгалжуулагч багш Ц.Адьяажаргал шилдэг дасгалжуулагчаар,тус багийн тамирчин Б.Баяржаргал шилдэг хамгаалагчаар тус тус шалгарсан амжилттай оролцлоо.