\
Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын нэр бүхий гишүүний хүчирхийлэл, халдлагад өртөж олон сарын туршид бие мах бодь, сэтгэл санааны дарамтад амьдарч буй талаараа мэдэгдсэн. Түүний мэдээлэлтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд тус гишүүнийг Ц.Анандбазар уу гэх таамаг өрнөсөн юм.
Б.Сүндэръяагийн мэдээлэлтэй холбоотойгоор нэр бүхий хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд болон олны танил эмэгтэйчүүд "Ме too” хөдөлгөөнийг эд өрнүүлээд байна.
Тодруулбал, өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын дарам т , хүчирхийлэл д өртөж байсан байж болзошгүй охидыг зоригтой байхыг уриалж, бусарма г үйлдлийг нь илчилсэн захидлыг цуглуулах аяныг өрнүүлж эхэлсэн байгаа юм.
Уг хөдөлгөөний хүрээнд Ц.Анандбазарт дарамтлуул ж , хүчирхийлүүлсэ н байж болзошгүй олон охид, эмэгтэйчүүд захидал илгээж эхнээсээ олонд ил болгоод буй.
Ингээд тус захидал, зурвасуудыг уншсан иргэд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшлийн "Сод Монгол” шатахуун түгээх станц болон "Өргөө кино театраар үйлчлүүлэхгүй байхыг уриалж, улмаар эргүүлэн татах санаачилга дуудлагыг эхлүүлээд байна.
Тэгвэл олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй холбоотойгоор Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнийг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлжээ.
МАН-ын Удирдах зөвлөлийн зарим гишүүд Ц.Анандбазарыг парламентаас явуулж намаа цэвэрлэх нь зүйтэй гэх байр, суурийг илэрхийлж байсан. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд ч түүнийг явуулах нөхцөл байдалтай байгаа гэдгийг хэвлэлүүд таамаглан бичиж байв.
Улмаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал удахгүй яригдах гэж байгаа аж.