Нас баралт есөөр нэмэгдэж, COVID-19-ийн халдвар аваад эндсэн хүний тоо 204 болов


Нас баралт есөөр нэмэгдэж, COVID-19-ийн халдвар аваад эндсэн хүний тоо 204 болов 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын шалтгаант нас баралт есөөр нэмэгдлээ.

 

Нас барсан хүмүүсийн тухайд 69-91 насны иргэд бөгөөд 28-3 хоногийн өмнө халдвар авсан нь батлагдсан байна.

Тодруулбал, сүүлийн хоногт

  • Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 69 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдсан 64 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан 86 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 24-нд онош нь батлагдсан 66 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын сарын 30-нд онош нь батлагдсан 80 настай эрэгтэй,
  • Тавдугаар сарын 2-нд онош нь батлагдсан 91 настай эрэгтэй болон 69 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 8-нд онош нь батлагдсан 88 настай эмэгтэй,
  • Тавдугаар сарын 10-нд онош нь батлагдсан 88 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Цар тахлын тархалт буурч байгаа боловч биеийн байдал нь маш хүнд өвчтөний тоо болон нас баралт өндөр хэвээр байна. Одоогоор 4,525 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 2.6 хувь буюу 116 хүн маш хүнд байгаа юм.

Цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.