Хятадын орон сууцны толгой эргүүлэм зам


Хятадын орон сууцны толгой эргүүлэм замХятадын Чунцин хэмээх томоохон хотын нэгэн орон сууцны цогцолбор барилгын оршин суугчид гэрээсээ орж гарахдаа багахан хэмжээний аялал хийдэг. Жижигхэн гүвээн дээр баригдсан энэхүү олон давхар байрны гол зам нь дөрвөн давхар ороомог хэлбэрийн замтай холбогддог бөгөөд хятадууд үүнийг "шидэт зам”, "толгой эргүүлэм зам” гэж нэрлэдэг аж.

 

9e5be4a6a4732d9bc753dfbc44572127 Хятадын орон сууцны толгой эргүүлэм зам
 
 
 

 

Ерөнхийдөө тус хот инженерийн ер бусын байгууламжуудаараа ихэд алдартай. 30 сая орчим хүн амтай, Хятадын баруун өмнөд хэсэгт оршдог тус хот даваа гүвээ ихтэй болохоор "уулын хот” хэмээх нэртэй. Барилгуудаа даваа гүвээн дээр их барьсан байдаг болохоор таван давхар зам ч байдаг. Галт тэрэг нь өндөр цамхгуудын дундуур дайрч өнгөрдөг, автомашинууд нь барилгын дээвэр дээгүүр явдаг гэдэг сонин тогтоцтой.

 

25bb16af221858b1c74f72f5b0374251 Хятадын орон сууцны толгой эргүүлэм зам
 
 
 

 

Харин энэхүү орон сууцны барилгын оршин суугчид өдөр бүр дөрвөн давхар тойрог замаар аялж, дөрвөн удаа 360 градусын эргэлт хийж байж гэртээ очдог.

Энэхүү "толгой эргүүлэм” зам хотын төвийн Цянбэй дүүрэгт байрлалтай. Уг зам гүвээн дээр барьсан байрны гол замтай холбогддог.

 

70aa4d14cddbfd4b51e5d8535b84b605 Хятадын орон сууцны толгой эргүүлэм зам
 
 
 

 

Үүнээс гадна байрны доод талын хоёр давхрыг авто зогсоол болгон ашигладаг бөгөөд автомашинуудаа хоёр эгнээтэй замд ч зогсоол болгон байршуулах боломжтой.

 

a06463f0958e19957eec8d04e7f2b25e Хятадын орон сууцны толгой эргүүлэм зам
 
 
 

 

Оршин суугчид нь дөрөв тойрдог энэ замаас уйдсан гэнэ. Гэхдээ зарим нь үүнийг "инженерийн урлагийн бүтээл” хэмээн өндрөөр үнэлдэг байна.

 

a30892b585962c6134cdd77645695e8a Хятадын орон сууцны толгой эргүүлэм зам

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.