
Пике Каталонийн тусгаар тогтнолыг дэмжсэнийхээ төлөө хөгжөөн дэмжигчдийн зүгээс таагүй хандлага хүлээх болсон гэнэ. Жерар мөн мөнхийн өрсөлдөгч "Реал" багтай тийм ч таатай харьцаатай байгаагүй юм. Фэнүүд нь түүн рүү шүгэлдэж байсан тул Жерар тэсэлгүй шигшээ багаа орхих болсноо ийнхүү мэдэгджээ. Пике бизнес эрхлэхээр болсон гэнэ. Одоо тэрбээр шинэ төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд нярай хүүхдүүдийн хоол, тэжээл үйлдвэрлэх гэнэ.
Мөн АНУ-д найзуудтайгаа хамт нэг бизнес эхлүүлэх бодолтой байгаа аж. Түүнчлэн кибер спортыг ч ихээр сонирхож байгаа төдийгүй тэрбээр нүдний шил үйлдвэрлэдэг компанийн гол хувьцаа эзэмшигч юм.

Сэтгэгдэл