Холливуудын нэрт жүжигчин, "Оскар”ын шагналт Аль Пачино шинэхэн дурлалтайгаа учирсан талаар "www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө 78 настай жүжигчин эр өөрөөсөө 39 насаар дүү Мейтал Дохан гэгчтэй үерхэх болжээ. Хос өчигдөр Нью Йорк хотноо болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.
Тэд энэ сараас болзох болсон ба Дохан мөн жүжигчин мэргэжилтэй юм.
Тэрбээр "Weeds” гэх олон ангит кинонд тоглож, олонд танигджээ.
Сэтгэгдэл