ДАШТ: Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр эхний ялалтаа авлаа


ДАШТ: Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр эхний ялалтаа авлаа

 

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азарбайжаны Баку хотод зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр явагдах эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг жингийн барилдаанууд эхэллээ.

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жингийн "D” хэсэгт олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр эхний тойрогт Киргызстаны бөх Бекболот Токтогоновыг цэвэр ялж, хоёрдугаар тойрогт шалгарлаа. Тэрбээр дараагийн барилдаанаа БНХАУ-ын Ян Шатонгтой хийнэ.

Мөн энэ жинд барилдаж байгаа ОУХМ Ө.Дүүрэнбаяр Венесулийн Пинедаг ялж, гуравдугаар тойрогт үлдлээ. Манай бөх Кубын Гранда Эндутой барилдахаар оноолт таараад байна. Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд нийт 41 бөх барилдаж байгаагаас энэ цагт хоёр, гуравдугаарт тойрогт барилдах бөхчүүд тодорч эхэллээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.