Хөвсгөл аймагт галзуу өвчний 24 тохиолдол бүртгэгджээ


 

Хөвсгөл аймагт галзуу өвчний 24 тохиолдол бүртгэгджээ

 

Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ онд галзуу өвчний сэжигтэй мал, амьтны нийт 21 дуудлага аймгийн Зооноз өвчин судлалын төвд ирсэний 24 тохиолдол батлагджээ.

Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Бүрэнтогтох, Галт, Их-Уул, Мөрөн, Түнэл, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Цэцэрлэг, Шинэ-Идэр суманд гурван чоно, долоон үнэг, долоон үхэр, хоёр ямаа, нэг адуу, нэг дорго, гурван  нохой тус тус галзуу өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогджээ.

Үүний улмаас эрсдэлд өртсөн 22 хүнийг дархлаажуулалтад хамруулж, нэг хүнийг тархвар судлалын заалтаар ийлдэс эмчилгээнд хамруулсан бол голомтын ойролцоох 212 өрхийн 555 хүнд сургалт сурталчилгаа, галзуугаас сэргийлэх зөвлөмж тарааж, 2961 мал амьтныг вакцинжуулсан байна.

Галзуу өвчин ихэвчлэн хавар намрын улиралд гардаг учраас тус аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс сэрэмжлүүлэх мэдээллийг ард иргэдэд тогтмол хүргэж буй.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.