Манай энхийг сахиулагчид дүрвэгсдийн хүүдүүдийг баярлуулав


 

Манай энхийг сахиулагчид дүрвэгсдийн хүүдүүдийг баярлуулав

 

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих ажилллагааны долоодугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд орж үүрэг гүйцэтгэсэн цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг хүлээн авч уулзах, тэдний эр зориг, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын шагналаар шагнах ёслолын ажиллагаа боллоо.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 18 алба хаагч энхийг сахиулах үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгээд ирсэн юм. Манай энхийг сахиулагчид монгол хүн, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж, үүрэг гүйцэтгэсэн газар орныхоо хүүхэд багачуудыг баярлуулан сайн үйлс бүтээжээ.

Саад бэрхшээл, айдас түгшүүрт бүс нутгийн иргэдийн энх амгалан, амар тайвны төлөө хүчин зүтгэхийн зэрэгцээ, мод, чулуунаас өөр зугаацах наадгай хомс бяцхан хүүхдүүдийг манай энхийг сахиулагчид өөрийн үрээс үл ялган чин сэтгэлээсээ тусалж, төрөл бүрийн тоглоомуудыг гарын дорх материалаар урлан өгч инээд хөөр бэлэглэсэн нь энэ ажээ.

 

Ийнхүү үүргээ амжилттай гүйцэтгэж эх орондоо ирсэн эрэлхэг зоригт алба хаагчдаа Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн гавьяа тэмдэг, Хүндэт жуух бичиг, Дотоодын цэргийн алдар медалиар шагнасныг гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.