АМГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ж.Батмагнайгийн бусдаас авлига нэхэж буй бичлэг цацагдлаа



 АМГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ж.Батмагнайгийн бусдаас авлига нэхэж буй бичлэг цацагдлаа

 

Ашигт малтмалын газрын Хуулийн хэлтсийн дарга Ж.Батмагнайгийн бусдаас авлига нэхэж байгаа аудио бичлэг цацагдав. Зарим хэвлэлд түүнийг шүүхэд ажилладаг ангийн найзтайгаа хамтран маргаантай байгаа ашигт малтмалын лицензүүдийн асуудлыг зохицуулсныхаа төлөө бусдаас авлига нэхэж авдаг тухай мэдээлжээ. 

Ж.Батмагнай нь 2014 онд Ашигт малтмалын газарт мэргэжилтнээр ажилд орж, 2016 оны улс төрийн сонгуулийн дараа Хуулийн хэлтсийн даргаар томилогдсон байна. Нэгэн компаниас 20 сая төгрөгийн авлига нэхэж байгаа түүний аудио бичлэгийг цаад тал нь ийнхүү олонд дэлгэжээ.

Тэрээр өөрийгөө "АН-ын нөлөө бүхий лидерийн ойрын хамаатан", "МАН-д манай ангийн хүүхэд байнгын хорооны ажилтай", МАНАН бүлэглэлийн аль алинд хамгаалалттай" хэмээн ярьдаг гэсэн мэдээлэл байна. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.