Өршөөл үзүүлэх шийдвэр цуцлагдсаны дараа түргэн тусламж дууджээ


Өршөөл үзүүлэх шийдвэр цуцлагдсаны дараа түргэн тусламж дууджээ

 

 

Перугийн Дээд шүүх өршөөл үзүүлэх тухай шийдвэрийг цуцалсны дараа тус улсын ерөнхийлөгч асан Альберто Фухимори эмнэлэгт хүргэгджээ. Энэ тухай түүний хүү Кенхи Фухимори "Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Фухиморид өршөөл үзүүлэх тухай Перугийн Ерөнхийлөгч асан Педро Пабло Кучинскийн өнгөрсөн оны 12 дугаар сард баталсан шийдвэрийг Дээд шүүх лхагва гарагт цуцалсан байна.

Өдгөө 79 настай А.Фухимори нь 1990-2000 оны хугацаанд Перу улсын төрийн тэргүүний албыг хашиж байсан юм. Харин Перу улсын шүүх түүнийг 1991 оны 11 дүгээр сард Барриос-Альтос дүүрэгт болсон 15 хүний амь насыг хөнөөсөн хэрэгт холбоотой гэж үзэж байсан юм. Мөн 1992 оны долдугаар сард Ла-Кантута их сургуулийн нийт есөн оюутан, багшийг хулгайлж, амийг нь хөнөөсөн хэрэгт холбоотой” гэж үзсэний дүнд 2009 оны 4 дүгээр сард түүнд 25 жилийн хорих ял оноож байжээ. Тэрбээр Атэ хотын Барбадильо шоронд найман жилийг өнгөрөөсөн байна. Фухиморийг мөн хээл хахуулийн хэрэгт холбогдсон, улсын өмчийг шамшигдуулсан хэрэгт буруутгаж байжээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.