Залуучуудын олимпын III наадам маргааш Аргентин улсад хөшгөө нээнэ


 

Залуучуудын олимпын III наадам маргааш Аргентин улсад хөшгөө нээнэ

 

Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо Залуучуудын олимпын III наадам маргааш хөшгөө нээх гэж байна.  

Аравдугаар сарын 06-18-ны өдрүүдэд Залуучуудын олимпын III наадам зохиогдох бөгөөд дэлхийн 206 улсын 4,600 гаруй тамирчид оролцоно.  Спортын 32 төрлөөр 241 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх энэ удаагийн наадамд Монгол улсын баг спортын 6 төрөлд 11 тамирчин, 9 дасгалжуулагч албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцохоор Аргентин улсад хүрэлцэн очоод байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.