Энэ сарын 3, 4-ний өдрүүдэд Буянт Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдсан "Оюу толгой” ХХК-ийн "Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2018” арга хэмжээний үеэр Оюу Толгой ХХК-ийн Ханган нийлүүлэгчдэд санхүүжилт олгох тухай хамтын ажиллагааны гэрээг сунгаж, ХасБанкны Ерөнхий захирал Г. Амартүвшин гарын үсэг зурлаа.
Мөн энэ хүрээнд Ханган нийлүүлэгчдэд үзүүлэх санхүүгийн үйлчилгээг цаашид илүү хүртээмжтэй, өртөг багатай байлгах нөхцөлийг бүрдүүлэн хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.
Энэхүү гэрээг банкны салбараас Хаан, Худалдаа хөгжил, Голомт банкууд мөн байгуулсан бөгөөд цаашид Оюу Толгой ХХК-ийн Ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор санхүүгийн үйлчилгээ үзүүлэх чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл