Их Британийн эрх баригчид Москвагийн эсрэг цахим халдлага үйлдэхээр төлөвлөсөн тухай хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээлэлд тайлбар өгөх хэрэгтэй хэмээн Их Британид суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгч шаардав.
Ингэж шаардах болсны шалтгаан нь ням гаригт буюу аравдугаар сарын 07-ны өдөр The Sunday Times сонинд Их Британийн зэвсэгт хүчин Москваг бүхэлд нь цахилгаангүй болгох цахим халдлага хийхээр бэлтгэж байна гэсэн агуулгатай материал нийтлэгдсэнтэй холбоотой ажээ.
Тус нийтлэлд, хэрвээ ОХУ-ын зүгээс Их Британийн эсрэг ямар нэгэн түрэмгийллийн үйлдэл гаргасан тохиолдолд дээрх арга хэмжээг авна гэдгийг тэмдэглэсэн байв.
Үүний зэрэгцээ, тус нийтлэлд Москва НАТО өөрийн дүрмээ мөрдөж буй эсэхийг шалгахын тулд Эстонид харьяалагддаг жижиг арлыг булаан авахыг оролдож байна гэв. НАТО-гийн дүрмийн тавдугаар зүйлд зааснаар тус эвслийн аль нэг улс руу халдана гэдэг нь бүх холбоотон руу халдаж буйн хэрэг гэж заасан байдаг ажээ.
Мөн нийтлэлд, Ливи руу халдаж болзошгүй тухай, Европ дахь цагаачлалын шинэ хямралыг өдөөх, Их Британийн зэвсэгт хүчин руу халдахаар шийдсэн тухай өгүүлжээ.
Нийтлэлчийн үгээр бол Лондон цахим халдлагын боломжийг нэмэгдүүлэх нь Батлан хамгаалахын нөөц хангалтгүй байгаатай холбоотой гэв.
Харин энэ нийтлэлийн тухай Москва тагнуулын хамгийн муу зохиол болсон байна гэж хариу мэдэгдэл хийв. Магадгүй энэ нийтлэл нь ОХУ-ыг айлгах гэсэн ээлжит "Fake news" буюу худал мэдээлэл байх боломжтой эсвэл Лондон үнэхээр Москвагийн эсрэг цахим халдлага төлөвлөсөн байж болзошгүй. Үүгээрээ Их Британи сүр жавхлантай гэдгээ сануулахыг оролдож байгаа бололтой гэж ОХУ-ын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах хорооны гишүүн Франц Клинцевич мэдэгдэв.
Ямартай ч энэ төрлийн арга барил нь соёл иргэншилтэй улсын хувьд байж боломгүй үйлдэл гэв.
Үүнээс гадна, ОХУ-ын төрийн ДУМ-ын дэд дарга Ирина Яровая мэдэгдэхдээ, Их Британийн эрх баригчид хэвлэлээрээ дамжуулан террорист халдлагад уриалж байна гэв.
Харин Их Британийн Батлан хамгаалах хорооны Данийн парламентын төлөөлөгч Насер Хадер мэдэгдэхдээ, улс орнууд эхэндээ цахим ертөнцийг батлан хамгаалах хэрэгсэл болгож ашиглаж байгаад дараа нь халдлага руу шилждэг. Ингэхдээ тэд өөрсдийн дайснаа онилдог. Данийн дэд бүтцийг устгахыг оролдсон хүмүүсийг Их Британи мэдэж байгаа. Тэдэн рүү хамгийн эхэнд халдана.
Тухайлбал, Fancy Bears бүлэглэл. Тэд оросын цэргийн тагнуултай нягт холбоотой. Тэд АНУ-ын сонгуульд нөлөөлсөн. Иймээс хамгийн эхэнд тэдний баазыг устгахыг оролдоно гэж Хадер хэлжээ.
Үүнээс гадна, тэрбээр АНУ-ын тусгай хүчний дүгнэлтийг дурдав. Тус дүгнэлтэд Fancy bears оросын цэргийн тагнуулын төлөөлөгчийг нууж байгаа гэсэн байдаг.
Тэрбээр оросууд энэ хувийн бүлэглэлтэй ямар ч холбоогүй гэж хэлдэг. Гэхдээ үнэндээ бүгд л тэднийг оросын цэргийн тагнуулд ажилладаг гэдгийг мэднэ. Энэ бол чухал. Иймээс улаан шугам татах хэрэгтэй.
Үүнээс гадна Хятад, Хойд Солонгос болон Ираны хакерууд түгшээж байна гэв. Тэд бидний ардчилал, бидний нийгэм, ажиллаж буй газрыг сүйтгэж, бидний үйлдвэрлэлийн эсрэг гэмт хэрэг үйлдэх гэж байна гэж Их Британийн парламентын батлан хамгаалах хорооны тэргүүн хэлэв.
Үүнтэй холбоотойгоор Хадер тусгай хүчнийхний тусламжтайгаар "хариу” халдлага боловсруулах хэрэгтэй гэв.
Парламентын гишүүний хувьд бид өөрсдөө хакерын үйл ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй. Ямар арга хэмжээ авах талаар шинжээчид шийднэ. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй гэж Данийн гишүүн тэмдэглэв.
Харин Данийн улстөрчийн хариуцлагагүй мэдэгдэл түгшүүрийн дохио болж байна гэж ОХУ-ын шинжээчид үзжээ. Энэ бол ОХУ руу чиглэсэн мэдээллийн довтолгооны нэг хэсэг гэв.
Үүний ард Барууны хэвлэл мэдээлэл, улстөрчид байгаа. Энэ бол гибрид дайн. Энэ бүх шүүмжлэлийн цаана бодит нотолгоо байхгүй. Өөрөөр хэлбэл, нотолгоо шаардлагагүй. Учир нь барууны нийгмийн үзэл бодолд Орос улс дэлхий нийтийн дайсан гэсэн ойлголт суучихсан гэв.
Үнэндээ бол Барууны орнуудын цахим орчинд бүхий л төрлийн тагнуулын хэрэгсэл хөгжсөн. Зарим нэг нь цахим орчин дахь дайнд зориулагдсан гэв. Үүнийгээ хэрэгжүүлэх, улам боловсронгуй болгохын тулд ямар ч хамаагүй арга хэрэглэж байна.
Магадгүй, АНУ тэргүүтэй улс төрийн энэ жүжиг нь дээрх мэдээллийг ашиглан ээлжит хориг тавих шалтаг хайж буйг үгүйсгэхгүй. Үүнээс гадна, тэд өөрсдийн цахим халдлагаа зөвтгөх гэж оролдоно хэмээн ОХУ-ын шинжээчид үзжээ.
Сэтгэгдэл