Сайхан түүх: 2013 он Унгар улсын нийслэл Будапешт хотноо тав хоног үргэлжилсэн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс манай эмэгтэй тамирчид таван медальтай ирлээ.
С.Батцэцэг, Э.Сумьяа нар мөнгө, О.Бурмаа, Т.Мөнхтуяа, О.Насанбурмаа нар хүрэл медаль хүртэж билээ. Манай тамирчид багийн дүнгээр 47 оноогоор хоёрт орж мөнгөн цом хүртсэн юм. Т.Сүхбаатар багшийн бүжиглэж байгаа нь олон хүний анхаарлыг татаж билээ. Одоо 5 жилийн дараа С.Батцэцэг, Э.Сумьяа, О.Насанбурмаа нар ахин явах гэж байна.
Эмэгтэй: ДАШТ-д явах бүрэлдхүүн Унгар Будапешт
50 кг Э.Нарангэрэл (Хангарьд)
53 кг Э.Сумъяа (Хилчин)
55 кг Э.Даваачимэг (Хилчин)
57 кг А.Батцэцэг (Хасу-Мегастарс)
59 кг Б.Шоовдор (Хасу-Мегастарс)
62 кг Э.Гантуяа (Хилчин)
65 кг Х.Болортуяа
68 кг С.Батцэцэг (Хилчин)
72 кг О.Насанбурмаа (Женко)
Сэтгэгдэл