Уушгиа хэрхэн ХОРГҮЙЖҮҮЛЭХ вэ


Хүнийг амьсгал авах болгонд ажиллаж, өөрийнхөө үүргийг гүйцэтгэж байдаг нэн чухал эрхтэн бол уушги билээ. Тиймээс хялбараар хоргүйжүүлэх аргыг "www.wikihow.com” сайт нийтэлжээ.

Алхам №1

 

Уушгиа хэрхэн ХОРГҮЙЖҮҮЛЭХ вэ

 

Та эрүүл мэндийнхээ төлөө улиралд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт орж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Энэ нь таныг ирээдүйд учрах олон эрсдлээс хамгаалахад тань тусална.

Алхам №2

 

 

Эрүүл уушгитай байх эхний ба хамгийн чухал алхам бол хорт тамхинаас татгалзах учиртай. Та мөн агаарын бохирдол ихтэй бүс нутагт амьдардаг бол амны хаалт зүүж занших хэрэгтэй. Тамхи татсанаар уушги хамгийн их өвчилдөг. Тиймээс та эрүүл мэндийнхээ төлөө хорт зуршлаасаа салаарай.

 

Алхам №3

 

 

Ханборгоцой жимс уушгийг хоргүйжүүлдэг аж. Та сэрээд 3,4 хэрчим ханборгоцой идээрэй. Дараа нь ус уугаарай. Та 7 хоног уг үйдлийг давтснаар таны уушги эрүүлж, үйл ажиллагааг нь сайжирдаг байна. Та уг жимсийг их хэмжээгээр идэхгүй байх хэрэгтэй. Нимгэн 3, 4 хэрчим байхад хангалттай. Ханборгоцой их чихэрлэг учир зааврын дагуу бага идэх хэрэгтэй.

 

Алхам №4

 

 

Та эрүүл уушгитай байхын хүсч буй бол өглөө бүр цагаан гаа, хулууны шүүс хэрэглээрэй. Эдгээр шидэт шүүсүүд уушгийг хоргүйжүүлдэг байна. Та өвлийн цагт эдгээр шүүсийг хэрэглэж, агаарын бохирдлоос амин чухал эрхтнээ хамгаалаарай.

 

Алхам №5

 

 

Эм, амин дэм уухаасаа урьтаж заавал эмчээс зөвлөгөө авч сураарай. Эмчийн зааваргүйгээр эм хэрэглэх нь таны эрүүл мэндэд онц ноцтой байж болно. Тиймээс эрсдлээс өөрийгөө хамгаалаарай.

 

Алхам №6

 

 

2, 3 ширхэг лууванг цэвэрлээд, сайтар жигнэж болгох хэрэгтэй. Лууван уушгинд их сайнаар нөлөөлж, элдэв хорт бодисыг нь гадагшлуулдаг байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.