МОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ХУВЬДАА 300 САЯ ТӨГРӨГ ЗАВШЖЭЭ


МОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ХУВЬДАА 300 САЯ ТӨГРӨГ ЗАВШЖЭЭ

Эрх мэдэл, албан тушаалаараа далимдуулан оюутнуудаас их хэмжээний мөнгө завшиж, мөн оюутнуудын картны мөнгөөр хувьдаа байр, машин худалдаж авсан гэгддэг МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр, дэд ерөнхийлөгч Д.Батчулуун нарыг өнгөрсөн 2015 оноос эхлэн авлига, албан тушаалын хэргээр АТГ-аас шалгаж эхэлсэн билээ.

Тэд оюутны өдөрлөг, илтгэл, лекц, тэмцээн уралдаан зохион байгуулсан хэмээн санхүүгийн хуурамч баримт бүрдүүлэн мөнгө завшдаг байжээ.

Хамгийн сүүлд байгууллагынхаа данснаас 100 гаруй сая төгрөгийг ямарч баримтгүйгээр авсан аж. Түүний энэ үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж, тогтоогоод саяхан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн.

Эрх мэдэл албан тушаалаа урвуулсан гэсэн үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Д.Батбаяр хууль бусаар олж авсан мөнгөөрөө хувьдаа орон сууц, машин авсан бололтой.

Тэгвэл мөрдөн байцаалтын явцад МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр 300 гаруй сая төгрөгийг хувьдаа завшсан болох нь тогтоогдсон байна. Иймд түүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, Нийслэлийн прокурорт яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар шилжүүлсэн байна.
 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.