Эрхэм төрийн түшээдүүд ЖДҮХС-аас толгой дараалан зээл авч, тэр нь хэдийн иргэд олон нийтэд ил болсон. Эхнээсээ хариуцлагаа хүлээж байна хэмээн төрийн өндөр суудлаасаа ч буусан. Иргэдийн хэдхэн саяыг царайчлаад олддоггүй өнөөх сангийн мөнгийг эрхэмүүд дээгүүрээ тэр бумлан хувааж иддэг байсан нь нэгэнт тодорхой болсон.
Тэгвэл ЖДҮХС-гийн мөнгөнөөс Капитал банк мөн л зээл аваад эргэн төлөлт огт хийгдээгүй өдий хүрсэн гэх баримт ил боллоо. Тодруулбал нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа ийм мэдээлэл оруулжээ. "Энэ арай дэндэнээ!!! Капитал банк Жижиг дунд үйлдвэрлэгч МӨН ҮҮ??? ЖДҮСангаас 48 тэрбум төгрөгийг Капитал банкаар дамжуулан зээлдүүлжээ!!! Харин Капитал банк энэ мөнгийг ЖДҮС-д буцаан төлөөгүй!!! Гэрээнд хяналт тавих ёстой Сангийн яам хаагуур ажиллаад байна вэ??? Энэ олон сангууд жинхэнэ эзэддээ хүрдэггүй, зүгээр л дээдсүүдэд зориулж гаргадаг санхүүжилт юм байна шүү дээ!!!”
Сэтгэгдэл