Цагдаагийн байгууллагаас албаны бус эх сурвалжгүй ташаа мэдээлэл тараахгүй байхыг зөвлөж байна.
Учир нь өчигдөр цахим сүлжээнд "Манай байрны залууг үүрээр машин гаргая гэж залгаад гаргаж ирж амийг нь хороосон аймшигтай хэрэг гарсан байна шүү. Утасны дугаараа бичиж үлдээх нь зөв ч юм уу аймаар нийгэмд болжээ хүмүүс минь сэрэмжтэй байгаарай” гэсэн мэдээлэл худал болохыг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Хэрвээ худал мэдээлэл иргэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан бол Зөрчлийн тухай хуулийн 6.2-т зааснаар хариуцлага хүлээнэ гэдгийг сануулав.
Сэтгэгдэл