ТАНЫ ОРОН СУУЦНЫ ДООРХ ГАЗАР ХЭНИЙ МЭДЭЛД БАЙДГИЙГ МЭДЭХ ҮҮ


ТАНЫ ОРОН СУУЦНЫ ДООРХ ГАЗАР ХЭНИЙ МЭДЭЛД БАЙДГИЙГ МЭДЭХ ҮҮ

 

Газрын маргаантай асуудал их гарч шүүхээр орох тохиодол зөндөө байдаг.

Тухайлбал, орон сууны доорх газар хэний мэдэлд байдаг талаар иргэд болон аж ахуйн нэгж байгууллага сайн мэддэггүйгээсээ болж хохирох тохиолдол бий.  Тухайлбал, иргэн А-гийн эзэмшлийн газар дээр иргэн Б нь орон сууц барилаа гэхэд хэн нь газраа эзэмших вэ гэсэн асуудал гарч, хоорондын эрх нь зөрчигдөж эхэлдэг байна.

Ийм асуудалд ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр хуулийн гаргалгаатай тайлбарлажээ.

Дэд сайд Б.Энхбаяр “1996 онд анх удаа иргэд орон сууц хэмээх хөрөнгөтэй болсон. Харин 2003 оноос эхэлж газраа эзэмшиж, иргэдэд үнэ төлбөргүйгээр өмчлүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, орон сууцыг өмчлүүлээд 22 жил, газрыг өмчлүүлээд 15 жилийн хугацаа өнгөрчээ. Гэтэл нэг зүйлийг ор тас мартсан. Орон сууцыг өмчлүүлэхдээ газрын хувьчлалын асуудлыг шийдээгүй байж, 7 жилийн дараа газраа хувьчилна гэдгийг тооцоолгүй тус тусад нь бүртгэж эхэлсэн. Энэ хооронд цаг хугацааны зөрүү гарсан. Юу гэсэн үг вэ гэвэл энэ хоёрыг тус тусад нь бүртгэж, тусад нь гэрчилгээ олгож эхэлсэн. Тус тусдаа эзэнтэй болж, төр нь ч гэсэн энэ хоёрыг өөр өөр яаманд харьяалуулж, өөр өөр мэдээллийн сантай болж эхэлсэн. Үүний зөрүүнд өнөөдөр иргэд хохирч байна.

Жишээ нь саяхан нэг шүүхээр ийм асуудалтай маргаан орж ирсэн. Иргэн А-гийн газрын гэрчилгээтэй газар дээр иргэн Б-гийн өмчлөлтэй байшин байсан. Тэр хоёр газар, байшингаа хоёр өөр банкинд барьцаалсан байсан. Ингээд барьцааныхаа хөрөнгийг биелүүлээгүй улмаас банк тухайн газар, байшинг хурааж авахаар болсон. Газрыг нь барьцаалсан банк авах уу, орон сууцыг нь барьцаалсан банк авах уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Гэвч газрыг эзэмшиж авахаар болсон банк нөгөө банкаа байшингаа нураагаад аваад яв гэсэн.

Үүнээс юу харж болох вэ гэхээр жинхэнэ өмчлөлийн эзэн бол газрын гэрчилгээг эзэмшиж байгаа эзэн шүү гэдгийг харуулах үйл явдал байгаа юм. Тиймээс өнөөдөр орон сууц худалдаад авчихсан, үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг гартаа атгасан байгаа иргэд баталгаатай хөрөнгийнхөө эзэн байж чадах уу. Таны орон сууцны дор байгаа газар хэний мэдэлд байгаа талаар та бодож үзсэн үү. Орон сууц нь нэг өдөр гал түймэр, газар хөдлөлтөд өртвөл яах вэ. Өөрийнхөө үр хүүхдэд ч өмчлүүлж чадахгүй дуусвал та яах вэ, энэ талаар бодож үзсэн үү.

Тийм учраас орон сууцны доорх газрыг иргэдэд хувь ноогдуулж эзэмшүүлдэг хууль эрхзүйн тогтолцоо шаардлагатай байна” гэж ярьсан байна.

Нээрээ л та бодоод үзээрэй, таны үхэн хатан зүтгэж, өрөнд оруулж байгаад авч байгаа орон сууц таны амьдралын баталгаатай хөрөнгө болох уу. Газар дээр сүндэрлэсэн олон давхар орон сууцны доорх газар хэний эзэмшлийн газар вэ гэдгийг бодож үзсэн үү.

О.Сайхан
Оллоо.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.