АН-ын Улстөрийн зөвлөлөөс Засгийн газрыг огцруулахыг дэмжих шийдвэр гаргалаа


Ардчилсан намын Улстөрийн зөвлөл өнөөдөр хуралдаж У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ.

Улстөрийн зөвлөл нь 31 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд аймаг, нийслэл, дүүргийн намын дарга нараас бүрддэг аж. Намын дүрмийн дагуу Улстөрийн зөвлөлийн шийдвэрийг намын бүлэг биелүүлэх үүрэгтэй байдаг юм байна. Гэхдээ АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ гэдгээ өмнө нь илэрхийлсэн билээ. 

 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.