ХХААХҮЯ-ны харьяанд байдаг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-тай холбоотой асуудал өндрөө авсаар Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах хэмжээний асуудал яригдахад хүрэв.
Харин "хэргийн эзэд” зээл авсан талаараа тайлбар тавьж, өөрсдийгөө өмөөрч, шахаж шаардуулан байж уучлал гуйсан болсон.
Тэгвэл өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий этгээдийн компаниар дамжуулан зээл авсан УИХ-ын гишүүдийн "алдартай” эшлэлүүдийг хүргэж байна.
/Гишүүдийн нэр дээр дарж ЖДҮХС-тай холбогдсон баримтуудтай танилцана уу/
Монгол Улсын нийт иргэдээсээ, хайрт ээжээсээ, хүнс, хөдөө аж ахуйн салбарынхнаасаа уучлалт гуйж байгааг минь хүлээж авна уу.
Манай эхнэр найзуудтайгаа нийлж тэр компанийг байгуулсан юм билээ. Эхнэр маань тэр компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй.
Зээлээ төлөх эсэхийг компаниас нь асуу миний дүү. Ямар би авсан биш.
Намайг улс төрч болохоор надтай холбоод байна. Би тэр болгон компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй.
ЖДҮХС-гаас зээл авсан аж ахуйн нэгж, банк, банк бус санхүүгийн байгууллагатай намайг холбож байна. Би эдгээрээс нэг ширхэг ч хувьцаа эзэмшдэггүй, үйл ажиллагаанд оролцдоггүй. Би банкны үйл ажиллагаанд оролцдоггүй.
Та бүхэн нотолгоо баримттай л юм яриарай. Нотлох баримтаа авчраад надаас асуу.
Би хүүгийнхээ бас хүний өмнөөс уучлал гуйж байна.
Төрийн түшээгийн хувиар ийм асуудал гарсанд уучлал гуйж байна.
Би дүүгийнхээ зээлийг төлчихнө өө. Дээр нь ах нь хоёр тэрбумыг хүүгүй нэмээд өгье. Наад төслөө хий гэж дүүдээ хэлсэн. Тайван байцгаа. Хажуудаа ямар эрдэнэ байгааг хүн анзаардаггүй юм байна. Өөрийн дүү болохоор чи чадах юм уу гэсэн нүдээр л хардаг. Шал танихгүй бөхөд ч юм уу тусламж үзүүлээд явдаг. Хажуудахаа анзаарч байх хэрэгтэй юм байна.
Шаардлагатай гэвэл Ж.Энхбаяр гэдэг хүн бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулахад бэлэн байна. Би хууль зөрчөөгүй, хулгай хийгээгүй, эрх мэдэл албан тушаалаа ашиглаагүй. Хас банкнаас зээл авхуулаад энэ зээлийг төлүүлсэн. Би болгоомж алдсан юм билээ.
Миний аавын "Хүннү” ХХК төслөө зогсоож зээлийг хүүтэй нь хугацаанаас нь өмнө буцаан төлнө.
Миний дүүгийн нэр дээр байгаа компани надад хамаагүй. Би зээл авахад нь нөлөөлөөгүй. Авсан зээлээ графикийн дагуу төлнө.
Одоогоор ЖДҮХС-гаас зээл авсан нь баримтаар нотлогдсон УИХ-ын 13 гишүүн бий. Тэдний 12 нь авсан зээлийнхээ талаар ямар нэгэн байдлаар ийнхүү байр сууриа илэрхийлсэн байна.
Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өөрийнх нь нэр ЖДҮХС-тай холбогдсон явдалд тайлбар хийгээгүй байгаа билээ.
Сэтгэгдэл