1919 оны 11сарын 17 - нд бид эрх зүйн хувьд хараахан бүрэн утгаараа тусгаар тогтнолоо алдчихсан биш бололтой.
Учир нь нэгд тухайн үед Хятад орон засгын эрх булаалдсан 5 бүлэглэлд хуваагдаж байсан бөгөөд Сү Шүй Жан генерал нь эдгээр таван бүлэглэлийн нэг " Аньхуй " бүлэглэлийн төлөөлөгч болно. Тус бүлэглэл нь засгын эрх барьж байсан бүлэглэл биш.
Гэхдээ л төр бариагүй бүлэглэлийн төлөөлгчид зэвсгээ хураалган, доог орон бууж өгсөн ичгэвтэр хэрэг байсан юм.
Үүгээр ингэж дүгнэдэг юм аа гэхэд өөрөөр бас ийн дүгнэж болохоор мэдээ байна.
Сүй Шүй Жан генерал нутагтаа очсон хойноо буюу 1924 онд " Хүчин төгөлдөр бус гэрээ байгуулж, бидний хульхидсан " гэх шийтгэл хүлээн, цаазаар авахуулжээ.
Учир нь 1919 оны Автономитыг устгах гэрээнд Богдыг төлөөлж, Шанзуб Бадамдорж гарын үсэг зурсан байдаг юм байна. " Хаан эзэн гарын үсэг зурвал эх нутаг, тусгаар тогтнолоо бүрмөсөн үгүйсгэсэн хэрэг болно " гэж Монгол ноёд үзэн, Богд гэгээнээр гарын үсэг зуруулахгүй байх ийм арга бодож олцгоож.
1920 оны 1 сарын 5- нд их ёслол хийж, Богд гэгээнийг Хятадын их дарга Юань Ши кайг хөрөгт мөргүүлэхдээ дээрхи гүйцэлдүүлж чадаагүй зүйлээ тас нуусан байсан нь 1921 оны хувьсгалын дараа илэрсэн тул Хятадын төр Сүй Шү Жанд ийм хатуу шийтгэл оноожээ.
Улсын хаан эзэн нь зураагүй учраас хүчин төгөлдөр бус гэрээ болчихож байгаа юм билээ.
Хаан эзэн, ноёд хамтаар Хятадын удирдагчид мөргөцгөөх нь зохисгүй хэрэг болох тул Монгол ноёд мөн л дээрхи гарын үсгийн адилаар Богд гэгээнийг мөргүүлэхгүй гэхэд хаантан : " Та нар мөргөвөл Монголын заяа харина. Монгол төрийг Хятадын доор орсныг бүрмөсөн хүлээн зөвшөөрсөн ичгэвтэр юм болно. Харь Түвдээрээ би ганцаар мөргөе " гээд мөргөсөн түүхтэй юм байна.
Сэтгэгдэл