Айбекс-Моламын хэрэг буюу Монгол улсын гадаад худалдаа, агаарын орон зайг худалдсан хэрэг



Айбекс-Моламын хэрэг нь 1995 онд Монгол улсын газар нутгийг Айбекс гэдэг группт 90 жилийн хугацаатай концессээр олгох мөн Молоам гэгч группт Монгол улсын агаарын орон зай, гадаад худалдааны эрхийг 60 жилийн хугацаатай олгох тухай гэрээнүүд бөгөөд эдгээрийг тухайн үеийн Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд П.Жасрай нарын зөвшөөрлөөр байгуулсан байна.

Айбексийн гэрээ

Айбекс группэд Монгол улсын газар нутаг, тэр дотроо байгалийн баялаг бvхий бvх нутгийг 90 жилийн хугацаатай эзэмшvvлэхээр Засгийн Газар шийдэж, гэрээ байгуулан гарын vсэг зурцгаасан байлаа. Тэр группийг тєлєєлж арабын нэгэн шейх, Монгол Улсын Засгийн Газрыг тєлєєлж тухайн vед Хууль зvй дотоод хэргийн дэд сайд асан, одоо Үндсэн хуулийн цэцийн Сугар тус тус гарын үсэг зурсан байна. Гэрээний дагуу Айбекс групп нь 90 жилийн хугацаанд Монголын бvх газар нутгийн хэмжээнд Байгалийн баялаг ашиглах асуудал дээр хариуцах бөгөөд энэ тухай хүссэн бvх хvн зєвхєн энэ группээс зєвшєєрєл, лицензээ авахаар заасан байжээ.

Моламын гэрээ

Малайзийн Молам группэд Монголын агаарын бvх орон зайг 60 жилийн хугацаатай эзэмшvvлэх гэрээг 1995 онд Засгийн Газар байгуулж, гэрээнд тухайн vеийн Дэд бvтцийн сайд Сандалхаан гарын үсэг зурсан байдаг. Гэрээ хэрэгжсэн бол Монголын тэнгэр тэр чигтээ Моламийн мэдэлд очиж, гадаадын онгоц дайран єнгєрєх, телевиз, радио, гар утасны шугам, сvлжээг ашиглах бvх зєвшєєрєл мєн л Моламын гарт тєвлєрєх байв.

Гэрээнүүд цуцлагдсан нь

Энэ үед сөрөг хүчин байсан МСДН-ынхан ноцтой гэхэд ч дэндvv багадах энэ vйлдлийг сєхєн гаргаж, хэвлэл мэдээлээр цацан, УИХ, Ерєнхийлєгч, VАБЗ-д хvртэл хандан байж цуцлуулсан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.