Грекийн арлын ойролцоогоос 900 орчим цагаачийг аварчээ


 

Грекийн Лесбос арлын ойролцоогоос 900 орчим цагаачийг аварлаа гэж ЕХ-ны хилийн "Frontex” байгууллага мэдэгдэв.

Лесбос арлын Митилини боомт болон Туркийн эрэг хооронд эргүүл хийдэг Болгарын усан онгоцонд цагаачдыг суулгасан байна.

Өвлийн улиралд цаг агаар муу байдгийн улмаас тэнгисийг гатлахад аюултай байдаг. Тиймээс цагаачдыг бүгдийг нь усан онгоц руу суулгасан гэж "Frontex” мэдэгджээ.

Өнгөрсөн жил нэг сая гаруй дүрвэгч ЕХ руу ирсэн нь дэлхийн II дайнаас хойш болсон хамгийн том дүрвэгсдийн хямралыг тус холбоонд дэгдээсэн билээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.